нөхөрлөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нөхөрлөх үйлийн нэр
- 2.Хэсэг хүмүүс хөрөнгөө нийлүүлэн байгуулсан хоршоо.
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | нөхөрлөл |
|---|---|
| Харьяалахын тийн | нөхөрлөлийн |
| Заахын тийн | нөхөрлөлийг |
| Өгөх орших тийн | нөхөрлөлд |
| Гарахын тийн | нөхөрлөлөөс |
| Үйлдэхийн тийн | нөхөрлөлөөр |
| Хамтрахын тийн | нөхөрлөлтэй |
| Чиглэхийн тийн | нөхөрлөл лүү |
| Олон тоо | нөхөрлөлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үнэнч нөхөрлөл — итгэлтэй дотнын харилцаа
соёлч нөхөрлөл — хуучир. - соёлч байдлыг эзэмшихийн төлөө эвлэлдэн нэгдэх нь
сэхээтний нөхөрлөл — хуучир. - социалист хөдөлмөрийн төлөө бригадад туслах зорилгоор сэхээтнүүд эвлэлдэн нэгдэх нь
нөхөрлөлийн гэрээ — хоёр улс хоорондын хамтын харилцаагаа хөгжүүлэхийн төлөөх гэрээ бичиг
Зүйр цэцэн үг
Нэг өдрийн танилцал
Мянган өдрийн нөхөрлөл
Хоршоо үг
үерхэл нөхөрлөл — хүмүүсийн санаа сэтгэл нийлэн дотносох нь
эв нөхөрлөл — найрсаг, дотно харьцаа
Товчилсон үг
ХНТТО — Хамтын Нөхөрлөл, Тусгаар Тогтносон Орнууд
ХНТТОННЭ — Хамтын Нөхөрлөл, Тусгаар Тогтносон Орнуудын Найрамдлын Нийгэмлэгүүдийн Эвлэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.