ов
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Заль, арга мэх, уран бааш
- 1.амьтанМэрэгчтэн багийн нэг төрлийн нэр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ов |
|---|---|
| Харьяалахын тийн | овын |
| Заахын тийн | овыг |
| Өгөх орших тийн | овд |
| Гарахын тийн | овоос |
| Үйлдэхийн тийн | овоор |
| Хамтрахын тийн | овтой |
| Чиглэхийн тийн | ов руу |
| Олон тоо | овууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
овын амьтан — заль мэх ихтэй хүн, амьтан
ов гаргах — заль мэх гаргах
ов живээр дийлэх — элдэв арга мэх хэрэглэн бусдыг дийлэх
ов мэх зохиох — бусдыг хууран мэхлэх уран башир арга сэдэх
ов мэх хэрэглэх — бусармаг арга хэрэглэн бусдыг хуурах
ов мэхэндээ оруулах — бусдыг хуурч мэхлэн өөрийн үгээр болгох
ов залиар авах — хүний юмыг арга мэхээр авах
ов шувуу — амьт. - уулийнхан овог, гуйванга төрөлд орох нэгэн зүйлийн өөр нэр
хөхөвтөр ов — амьт. - Зүүн Европоос Хятад, Монголын говь хүртэлх нутагт тархмал хөхөвтөр саарал зүстэй жижиг мэрэгч
ов тов цоохор — толбо мэт алагласан байдал
ов тов буурал — энд тэндээ жаахан цагаан үс байгаа нь
ов тов үүл — тэнгэрийг халхлан үргэлжилсэн бус, хэсэг бусаг үүл
ов тов цастай газар — алаг цоог цастай газар
ов тов санаачилсан зүйл — бага сага санаачилсан зүйл
сул. Хүч үг — нэмэгдүүлэх -
Хэлц үг
Олом муутай эмээлийг бүү тох
Ов муутай хүнийг бүү итгэ
Хоршоо үг
ов жив — элдэв арга мэх
ов мэх — бусдыг хууран мэхлэх бусар арга
ов заль — арга мэх
ов явуулга — бусдыг хууран мэхлэх ажиллагаа
ов тов — а.толбо мэт зүйлийн энд тэнд ялгаран харагдах нь; б.бага сага, цөөвтөр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.