овог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ясан төрлийн холбоотой хүмүүсийн өвөг дээдсээс уламжлагдсан нэр
- 2.Ясан төрлийн удам угсааны үе уламжилсан нэр, овог нэгтэй хүмүүс (а.нэг удам угсаа, цусан төрлийн холбоо бүхий хүмүүс; б.ясан төрлийн удам угсааны үе уламжилсан нэр адил хүмүүс
- 3.Өөрийн нэрийн өмнө хавсаргасан эцгийн нэр
- 1.Ургамал, амьтны ангилал зүйн багийн нэгж, ерөнхий гарал нэгтэй, бүтэц ойролцоо төрлүүд нэг овогт багтана
- 1.эцгийн талыг баримтлан овоглосон ураг төрөл
- 2.нийгмийн хуваагдмал бүлэг хүмүүс /ялангуяа бичиг үсэг үүсэхээс өмнөх/
Англи утга
- нэр үгclan; family name
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | овог |
|---|---|
| Харьяалахын тийн | овгийн |
| Заахын тийн | овгийг |
| Өгөх орших тийн | овогт |
| Гарахын тийн | овгоос |
| Үйлдэхийн тийн | овгоор |
| Хамтрахын тийн | овогтой |
| Чиглэхийн тийн | овог руу |
| Олон тоо | овгууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
овгийн байгуулал — түүх. - нэг удам угсаанаас үүсвэртэй, ясан төрлийн холбоо бүхий бүлэг хүмүүсийн нэгдэл, хүй нэгдлийн байгууллын эх үүсвэр
овгийн ахлагч — ясан төрлийн холбоо бүхий бүлэг хүмүүсийн удирдагч
овгийн нэр — гарал нэг, ясан төрлийн холбоо бүхий хэсэг бүлэг хүмүүсийн үе уламжлан хэрэглэдэг нэр
овог нэрээ хэлэх — эцгийн болон өөрийн нэрийг хэлэх
Хоршоо үг
овог аймаг — нэг угсаанаас гаралтай хүмүүсийн нэгдэл
овог удам — өвөг дээдсийн угсаа гарал
овог үндэс — үндэс угсаа, гарал үүсэл
овог язгуур — удам угсааны уг үндэс
овог нэр — а.тухайн хүний эцгийн болон өөрийн нэр; б.үе уламжлагдсан овгийн болон өөрийн нэр, Хатиган Цэндийн Дамдинсүрэн гэх мэт
овог төрөл — гарал нэг, бүтэц ойролцоо ургамал, амьтны анги
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠣᠪᠤᠭ (obuɣ). Doublet of омог (omog, “clan”). Compare also Yakut омук (omuk).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.