овор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний дүр төрх, байр байдал
- 2.Нөхцөл байдалд зохицуулан ааш зангаа хувиргах нь
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | овор |
|---|---|
| Харьяалахын тийн | оврын |
| Заахын тийн | оврыг |
| Өгөх орших тийн | оворд |
| Гарахын тийн | овроос |
| Үйлдэхийн тийн | овроор |
| Хамтрахын тийн | овортой |
| Чиглэхийн тийн | овор луу |
| Олон тоо | оврууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
овор хүнд бие — нүсэр, том бие
овор багатай хүлээн авагч — авсаархан, бага хэмжээтэй хүлээн авагч
овор багатай хүн — наснаасаа залуу харагдах хүн
овор ихтэй — наснаасаа хөгшин харагдах нь
овор суух — нас ахиж хөгширч буйн шинж тэмдэг илрэх
овор гаргах — а.ямар нэгэн хэрэг явдалд тохируулан зохих дүр байдал гаргах, намба заах; б.бусдад эвгүй зан гаргах буюу загнах
овор заах — овроороо түрээ барьж дээрэнгүй зан байдал үзүүлэх
овор товор ярилцах — хүмүүсийн дуу бараг сонсогдохгүй зөвхөн уруул хөдлөх мэт ярилцах
овор товор хайлс — энд тэнд ургасан цөөвтөр хайлс
Хэлц үг
Овор нь овоонд
Зузаан нь шороонд
Овор нь орой дээр
Олбог нь шороо дээр
Омог ихэдвэл осол дагана
Овор ихэдвэл өшил дагана
Омог ихэдвэл осолдоно
Овор муудвал доройтно
Зүйр цэцэн үг
Овор ихэдвэл доройтно
Хоршоо үг
овор байдал — юмны харагдах хэлбэр
овор дүр — а.хүний нүүр царайы байдал; б.юмны гаднах дүр, төрх
овор төрх — хүний нүүр царайны гадаад байдал
овор товор — бяцхан зүйлийн дороо түргэн хөдлөх байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.