оготор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Охор, богино болсон нь
- 2.Тагдгар, намхан
Англи утга
- тэмдэг нэрshort; bobtailed (short-tailed)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | оготор |
|---|---|
| Харьяалахын тийн | оготрын |
| Заахын тийн | оготрыг |
| Өгөх орших тийн | оготорд |
| Гарахын тийн | оготроос |
| Үйлдэхийн тийн | оготроор |
| Хамтрахын тийн | оготортой |
| Чиглэхийн тийн | оготор луу |
| Олон тоо | оготрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
оготор болгох — богино болгох
оготор хормой — богинодсон хормой
оготор сүүл — охор сүүл
оготор буу — богинохон буу
оготор бүдүүн бие — намхан махлаг бие
оготор хамар — навтгар хамар
Хэлц үг
намрын оготор шар нар — богино хугацаанд хурцаар төөнөх намрын нар
оготор тээх — их замаас зайдуу биш, ойр газар ачаа зөөх
Оготны цуглуулсныг
Оготор хар ганцхан татна
Оготор бух бяруудаа дээрэлхүү
Оржуу нохой гахайдаа дээрэлхүү
Оготор сүүлтэй мориор давхихад
Туйлсан болж үзэгддэг
Үг мэддэггүй хүнд хэлсэн үг
Уурласан болж мэдэгддэг
Огторгуйд үймүүлдэг
Оготор цагаан үүл
Ойрын баяны омог их
Оготор бөөгийн дуу их
Олны санал оновчтой
Оготор дээл огшоотой
Олон босоо онцгүй
Оготор нохой шинжгүй
Олон үгэнд олзгүй
Оготор моринд шинжгүй
Оготор нохойд ёозгүй
Олон үгэнд оночгүй
Оготор модонд ёозгүй
Олон хавар нэгэндээ
Оготор морь адуундаа
Омог дээрэнгүй хүнтэй ханилахад яршигтай
Оготор сүүлтэй нохойг үзэхэд шившигтэй
Онгироо хүн олонд хүндгүй
Оготор хормой жаварт нөмөргүй
Оргио хүн олонд хүндгүй
Оргио хүн хүндгүй
Зүйр цэцэн үг
Онгиргон хүн олонд хүндгүй
Оготор хормой жаварт нөмөргүй
Олон үгэнд олзгүй
Оготор нохойд шинжгүй
Үгийн гарал
Doublet of огдгор (ogdgor). Compare Kalmyk оһтр (oğtr, “short, docked (of a tail)”), Khamnigan Mongol огтор, Buryat огтор (ogtor, “short, small”), Middle Mongol اقتارقی (“short-tailed”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.