ой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мод бүрхэн ургасан газар
- 1.Бүтэн өдөр хоног, сар, жил болох хугацаа
- 1.Сэтгэн бодох, тогтоон цээжлэх чадвар
- 1.Жигшин зэвүүрхэх сэрэл
- 1.чимээСандран бачимдах үед гарах дуу авиа.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгforest, woods
- нэр үгanniversary, jubilee
- нэр үгmind, intellect, memory
- нэр үгfeeling of aversion, repugnance
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ой |
|---|---|
| Харьяалахын тийн | ойн |
| Заахын тийн | ойг |
| Өгөх орших тийн | ойд |
| Гарахын тийн | ойгоос |
| Үйлдэхийн тийн | ойгоор |
| Хамтрахын тийн | ойтой |
| Чиглэхийн тийн | ой руу |
| Олон тоо | ойнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
аглаг ой — хүн явах нь ховор, мод ихтэй зэлүүд газар
балар ой — битүү ой
бөглүү ой — алс хол, зэлүүд ой
харанхуй ой — өтгөн шигүү модтой, нарны тусгал муу газар
тачир ой — сийрэг модтой хэсэг газар
өтгөн шигүү ой — мод ихээр багшран ургасан газар
бургасан ой — бургас мод их хэмжээгээр ургасан хэсэг газар
улиасан ой — улиас мод их ургасан хэсэг газар
нарсан ой — нарс модтой газар
халхавч ой — үер, ган, салхи, шуурга, элс шороо зэрэг байгалийн элдэв гамшгаас сэргийлэхээр ургуулсан хэсэг мод
ой сүйтгэх — ойн мод, ургамал зэргийг тасдах, хог тарих
ой хамгаалагч/ойн цагдаа/ойн сахиул — ой модыг харж хамгаалах үүрэг бүхий хүн
ойн жим — ой дахь нарийн зам
ойн эзэн — а.ойг хариуцан эзэмшигч; б.ойн буг бурхад
далан насны ой — далан нас хүрсний баяр
их сургуулийн тавин жилийн ой — их сургууль байгуулагдаад тавин жил болсныг тэмдэглэх өдөр
ойн баярын өдөр — ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал болсон баярын өдөр
ойн баярыг тэмдэглэх — ямар нэгэн баярт өдрийг эргэн дурсаж тэмдэглэх
ой хүрэх — хүүхэд нэг нас хүрэх
ойноосоо өнгөрөх — нэг нас гарантай болох
ой ойн дээрээ гарах — нэг насны зөрүүтэй байх, төрөх
ой сайн — тогтоох цээжлэхдээ сайн, оюуны чадвар өндөр
ой муу — тогтоон цээжлэх чадвар сул, оюуны чадвар муу
ойд орох — ухаан санаанд сэрэгдэн мэдрэгдэж бодогдох
ойд багтахгүй — оюун ухаанаар бодож олохгүй, санаанаас гадуур зүйл
ой алдрах — хүний танин мэдэх, тогтоох, хадгалах, эргэн санах чадвар муудах, өөрчлөгдөх
ой сайтай — а.оюуны чадвар өндөр; б.хэр баргийн зүйлээс жигшин зэвүүрхдэггүй
ой муутай — а.оюуны чадвар сул; б.амархан жигшин зэвүүрхэж байгаа нь
ой гутах — муухай юмыг үзэх, амтлах, үнэрлэх зэрэгт дургүй хүрч бөөлжис хүрэх
ой загас — амьт. - бие моголцог хэлбэртэй, цээжиндээ сэлүүртэй, усан дээгүүр халин явдаг нэг зүйлийн загас
Хэлц үг
Ой дотор ч бол олон үг бүү хэл
Модон дотор ч бол муу үг бүү хэл
Хадтай газар ч бол хатуу үг бүү хэл
Ой зузаанд уул сүрлэг
Ус гүнд нуур сүрлэг
Ой мод олон бол нутгийн чимэг
Ой ухаан сайн бол насны чимэг
Ой мод урттай богинотой
Олон хүн сайнтай муутай
Ой мод уулын чимэг
Эрдэмтэн мэргэд улсын чимэг
Ой модонд ооль гээвэл олдохгүй
Овоггүй хүнд нөхөд олдохгүй
Ой модны дунд урттай охортой
Олон хүний дунд сайнтай муутай
Ой модны өндөр намыг адилтгах аргагүй
Арван хурууны урт богиныг тэгшитгэх аргагүй
Ой муутай
Олгой чухалтай
Ой нүдтэй
Тал чихтэй
Ой нь ч олигтой болсон шиг
Санаа нь ч сайтай болсон шиг
Ой тойрохоос
Ургаа тойрдоггүй
Олон хүн хүчтэй
Ой мод нөмөртэй
Санаа нь сарьдагийн цаагуур
Ой нь огторгуйн цаагуур
Ус бүхэн унд биш
Ой бүхэн нуруу биш
Уул бүхэн эрдэнэгүй
Ой бүхэн зандангүй
Зүйр цэцэн үг
Олон хүн хүчтэй
Ой мод нөмөртэй
Ой мод олон бол нутгийн чимэг
Ой ухаан сайн бол насны чимэг
Хоршоо үг
ой мод — уул хөдөөд ургасан их мод
ой хөвч — аглаг битүү ой тайга
ой тайга — өтгөн шигүү, аглаг ой мод
ой шугуй — багширч өтгөн ургасан модорхог газар, өргөн уудам газарт үргэлжлэн ургасан модод
ой билиг — оюун ухаан
ой ухаан — юмс үзэгдлийг таньж мэдэх, ухаарч ойлгох, дүгнэх чадвар
ой той — ухаж сэрэх чадвар, ухаан санаа
ой тогтоолт — юмыг цээжлэх, тогтоох чадвар
Товчилсон үг
БОМБ — Барилга, Ой, Мод Боловсруулах
БОМБҮ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэр
БОМБҮАҮЭ — Барилга, Ой, Мод Боловсруулах Үйлдвэрийн Ажилчдын Үйлдвэрчний Эвлэл
ОААА — Ой, Агнуурын Аж Ахуй
ОАН — Ой, Ан Нэгтгэл
ОАСХ — Ой, Ан Судлалын Хүрээлэн
ОАҮШХ — Ой, Агнуурын Үйлдвэрлэл Шинжилгээний Хүрээлэн
ОАХШБГ — Ой, Агнуурын Хэргийг Шалган Байцаах Газар
ОМ — Ой Мод
ОМАҮЯ — Ой Модны Аж Үйлдвэрийн Яам
ОМҮЭШХ — Ой Модны Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠣᠢ (oi) ой (oj) Inherited from Classical Mongolian ᠣᠢ (oi), from Middle Mongol ᠣᠢ (ʾwy /hoi̯/), from Proto-Mongolic *hoï (“forest”)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.