олон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Тооны хувьд үлэмж их, арвин
- 2.шилжсэн утгаНийтээр, бүгд бултаар
- 3.Улс хоорондын
- 1.Олом
Ойролцоо үг
Англи утга
- тэмдэг нэрmany, much; gross, mass; international
- дайвар үгgenerally, massively
- нэр үгthe public
- нэр үгalternative form of олом (olom)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | олон |
|---|---|
| Харьяалахын тийн | олны |
| Заахын тийн | олныг |
| Өгөх орших тийн | олонд |
| Гарахын тийн | олноос |
| Үйлдэхийн тийн | олноор |
| Хамтрахын тийн | олонтой |
| Чиглэхийн тийн | олон руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
олон дахих — байн байн ахин үйлдэх
олон ярих — ахин дахин ярих
олон юм үзэх — амьдралын туршлага ихтэй байх
олон үг — хэрэгтэй хэрэггүй зүйлийг нуршин ярих байдал
олон зан/олон ааш — хувирамтгай, тогтворгүй зан
олон жил — он удаан жил
олон ангит кино — хоёроос дээш ангитай цуврал кино
олон хэлний толь хэл — шинж. - хоёроос дээш хэлний орчуулгын толь
олон шатны сонгууль — хэд хэдэн үе явагдах сонгууль
олон талт үйл ажиллагаа — төрөл бүрийн салбарыг хамарсан үйл ажиллагаа
олон талт — хэд хэдэн тал бүхий хэмжих ухааны нэгж
олон өнцөгт — битүү хугархай, шугамаар хязгаарлагдсан хавтгайн хэсэг
олон тоо — а.ганц нэгээр бус их хэмжээгээр байх нь; б.хэл шинж. ганц биш их зүйлийг заах бүтээвэр бүхий нэр үгийн хувилал
олон хоолой — нэг зэрэг дуурьсах хэд хэдэн төрлийн хоолой
олон ясны уулзвар — ууцны яс хоёр сүүжтэй нийлсэн хэсэг
олон эшт үзэл гүн — ух. - ахуйн уг эх, мэдлэгийн үндэслэгээ нь бусдаас үл шалтгаалах хэд хэдэн эхлэл байна гэж үздэг философийн сургаал
олон хангинагч — хөгжим. - нэгэн өлгүүр жаазанд арван зургаан төмөр ялтас хоёр эгнүүлэн зүүж, төмөр цохиураар дэлдэх цохивор хөгжмийн зэмсэг
олны өмнө — нийтийн өмнө, олон хүний урьд
олонд алдарших — нийтийн дунд нэр алдар түгэн цуурайтах
олон дээгүүр амьдрах — өөрийн гэр оронгүй айл хэсэн амь зуух
олноос тасрах — бусдаасаа салан зожигрох
олны танил хүн — нийтээр мэдэх алдартай хүн
олны тус — нийтийн тус
олны итгэл — хүмүүсийн итгэл
энгийн олон — ард иргэд
олон бүгд — нийт даяар
даяар олон/зон олон/түмэн олон — нийт ард иргэд
хамт олон — ямар нэгэн харьяалалд хамтдаа багтаж буй хэсэг бүлэг хүн
ажлын хамт олон — хамт ажиллаж буй бүх хүн
олон нийтийн байгууллага — үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байгууллага
олон нийтийн санал — нийгмийн үйл явдалд элдэв бүлэг, байгууллага, тусгаар бие хүний үйл ажиллагаанд харилцах харилцааг багтаасан нийтийн ухамсрын байдал
олон нийт — олон түмэн
олон түмний дунд — нийтийн дотор
олноо өргөгдсөн он — түүх.хуучир. - Богд хаант Монгол улсын оны цол; манжийн дарлалаас чөлөөлөгдөж, тусгаар монгол улс байгуулсан 1911 оны өргөмж нэр
олноо өргөгдсөний арван нэгдүгээр он — түүх.хуучир. - 1921 он
олноо цутгуур — хэд хэдэн хэвийг хооронд нь холбож цутгах арга; олон хувь цутгахад зориулсан
олон улсын бага хурал — гадаад улс орныг хамарсан бага хурал
олон улсын гэрээ — улс гүрэн хоорондоо, улс гүрний болон олон улсын байгууллага хоорондоо улс төр, цэрэг, худалдаа, эдийн засаг, соёл, нийгэм, хүний эрх, хууль зүйн тодорхой асуудлаар хэлэлцээ хийж, харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тогтоох, өөрчлөх, зогсоох талаар зөвшөөрөлцсөн тохиролцоог тодорхойлсон баримт бичиг
олон улсын эрх зүй — хууль. - улсуудын хоорондын харилцааг зохицуулах хууль зүйн зарчмууд, хэм хэмжээний тогтолцоо
Хэлц үг
олон таван үг — дэмий, илүү үг
олон гартай — юмыг жигд сайн хийдэггүй
олны ам — олон хүний ярих нь
Ингээд олны аманд мянган хэсэг тасчуулах дээр хүрч байтал нөгөөдүүл гэнэт зад үсрэн дээр дороо оролцов (Д.Намдаг, Хөгшин чоно ульсан нь).
Хүнд битгий хэлээрэй. Олны ам дамжсан юм ямар бүтэх биш (Д.Энхболд, Соёо).
Энэ хэрэг өнгөрч, хэдэн долоо хоног болсны дараа үзвэл мань хуучин найз олны аманд “машин цохихдоо сүрхий” гэж алдаршсан байна (Д.Намдаг, Гайхуулахын учир юунд оршив оо?).
олны буянаар олгойгоо хагалах — хээл хахууль идэж хэрэг буруутах, гуларч нэдрэх, ялзарч доройтох
Энэ ч яагаадхав даа, олны буянаар олгойгоо хагалчихвал оёх хүнгүй одоо яая даа! Ингээд би зовоод уйлж байна (Т.Өргөн, Шагдар солиот).
олны хүзүүн дээр гарах — дээшээ дэвшиж, олныг удирдах
УИХ-ын гишүүн болж, олны хүзүүн дээр гарсан хүн арай ч ийм гоомой яриа гаргаж болохгүй байх аа.
олон/илүү оймс элээх — олныг өнгөрөөж уртыг туулан хашир догь болох, хал үзэж хашир суух, амьдралын туршлага ихтэй, бусдаас их зүйл үзсэн байх
Юм үзэхийн хувьд ч гэсэн түүнээс илүү оймс элээсэн байхаа (Б.Ринчен, Үүрийн туяа).
↑ толгойтой үснээс олон
Агт морь алагтай булагтай
Олон хүн сайнтай муутай
Дуу цуурай ойд шингэдэг
Олон түмэн орноо түшдэг
Мянган лан махны зовлон
Олон лам овоохойн зовлон
Овгор хадны дундаас алт мөнгө олдох
Олон түмний дундаас цэцэн мэргэн олдох
Огторгуйд нисэх шувууг барих тор байвч
Олон хүний амыг барих тор үгүй
Од гарвал огторгуйн чимэг
Олон хурвал оюуны чимэг
Ой мод урттай богинотой
Ой модны дунд урттай охортой
Олон хүний дунд сайнтай муутай
Олны хэлэлцсэн гаж буруугүй
Олон харвасан хазгайгүй
Олон амьтанд тусалвал алдар нэр дэлгэрэх
Онцгой биеэ татвал муу нэр дэлгэрэх
Олон ачтай
Үнэн хүчтэй
Олон байсан нь цөөрөн
Уутанд байсан нь дуусах
Олон бодол олзны гарз
Олон бол баян
Онцгой бол туян
Олон бол хүч
Олон босоо онцгүй
Оготор нохой шинжгүй
Олон бууны дуунд
Оонын толгой эргэнэ
Олон голын жавраас
Орны хөндийн жавар
- … болон өөр 111
Зүйр цэцэн үг
Олон юм үзэж
Ооныг сүүлдсэн хүн
Олноос олон гарз
Цөөнөөс цөөн гарз
Олон орвол цайгүй
Орой орвол зайгүй
Сайн явахад садан олон
Саар явахад дайсан олон
Олон улсын эрх зүй хууль. (улсуудын хоорондын харилцааг зохицуулах хууль зүйн зарчмууд
Хэм жээний тогтолцоо)
Олон муутай эмээл бүү тох
Ов муутай хүнд бүү итгэ
Олон хавар нэгэндээ
Олон модноос оолийн гээ
Олны ам уулын толгой эргүүлнэ
Олныг хэсч орчлонгоор гэр хийх
Хоршоо үг
олон цөөн — юмны их багын хэмжээ
үй олон — тоо томшгүй, маш их
ард олон — түмэн олон
олон түмэн — ард түмэн, олон хүн
Товчилсон үг
АХОУХ — Ардчилсан Хуульчдын Олон Улсын Холбоо
АЭХОУА — Атомын Эрчим Хүчний Олон Улсын Агентлаг
БНОУС — Боловсролын Нөөцийн Олон Улсын Сүлжээ
БНОУХ — Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн
БОНЗ — Байрын Олон Нийтийн Зөвлөл
БООНСТ — Бүх Оросын Олон Нийтийн Судалгааны Төв
БХОУХ — Байгаль Хамгаалах Олон Улсын Холбоо
ГОУШ — Гаагийн Олон Улсын Шүүх
ГХГОУБ — Газар Хэмжилт, Геофизикийн Олон Улсын Байгууллага
ГХОУХД — Гадаад Хэрэг, Олон Улсын Худалдааны Депармент
ГШУОУХ — Геологийн Шинжлэх Ухааны Олон Улсын Холбоо
ДДОУСХ — Дорно Дахин, Олон Улс Судлалын Хүрээлэн
ДЗОУБ — “Дэлхийн Зөн” Олон Улсын Байгууллага
ДЗОУБТГ — “Дэлхийн Зөн” Олон Улсын Байгууллагын Төлөөлөгчийн Газар
ДИСОУХ — Дэлхийн Их Сургуулиудын Олон Улсын Холбоо
ДЭЗОУХИ — Дэлхийн Эдийн Засаг, Олон Улсын Харилцааны Институт
ДЭЗОУХХ — Дэлхийн Эдийн Засаг, Олон Улсын Харилцааны Хүрээлэн
ИААФ — IAAF (International Amateur Athletic Federation) [Олон улсын хөнгөн атлетик сонирхогчдын холбоо] (1912)
ИБОУХГ — Их Британийн Олон Улсын Хөгжлийн Газар
ИНТЕРПОЛ — INTERРОL [International Criminal Police Оrganization] (Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага)
ИОНС — Интернэтийн Олон Нийтийн Сүлжээ
ЛЭОУС — Либерал Эмэгтэйчүүдийн Олон Улсын Сан
МАМ — МАМ (Международная Ассоциация Монголоведения) [Олон улсын монгол судлалын холбоо]
МЁЗСОУХ — Монгол Ёс Заншил Судлалын Олон Улсын Холбоо
МЗСОУТ — Монгол Зурхай Судлалын Олон Улсын Төв
МОНХА — Маркетинг, Олон Нийттэй Харилцах Алба
МОУДС — Монгол Олон Улсын Дээд Сургууль
МОЭДС — Маш Олон Эмэнд Дасалтай Сүрьеэ
МТЗОУТ — Монголын Төмөр Замын Олон Улсын Тээвэр
МТЗОУТЗТ — Монголын Төмөр Замын Олон Улсын Тээвэр Зуучлалын Төв
НББОУС — Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт
НСИСОУХ — Нүүдлийн Соёл Иргэншил Судлах Олон Улсын Хүрээлэн
ОА — Олон Ангит
ОАК — Олон Ангит Кино
ОАУСК — Олон Ангит Уран Сайхны Кино
ОЖД — Олон Жилийн Дундаж
ОН — Олон Нийт
ОНБ — Олон Нийтийн Байгууллага
ОНЗ — Олон Нийтийн Зөвлөл
ОНМХ — Олон Нийтийн Мэдээллийн Хэрэгсэл
- … болон өөр 178
Үгийн гарал
Mongolian Cyrillic ᠣᠯᠠᠨ (olan) олон (olon) Inherited from Classical Mongolian ᠣᠯᠠᠨ (olan), from Middle Mongol ᠣᠯᠠᠨ (ʾwɽʾn /olan/), from Proto-Mongolic *olan, compare Dongxiang olon.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.