орог
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Мал, адгуус болон алив юмны өнгө зүсний нэр, мал адгуусны цайвар үсэнд бор буюу хар сор үс холилдон сааралдуу болсон нь
- 2.Өнгө будаг жигд бус, алаг халтар
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | орог |
|---|---|
| Харьяалахын тийн | оргийн |
| Заахын тийн | оргийг |
| Өгөх орших тийн | орогд |
| Гарахын тийн | оргоос |
| Үйлдэхийн тийн | оргоор |
| Хамтрахын тийн | орогтой |
| Чиглэхийн тийн | орог руу |
| Олон тоо | оргууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
орог ямаа — үсний өнгө нь цайвар боловч хар юм уу, бор сор суусан ямаа
орог эрээн нүүр — халтар, саарал нүүр
- зэвхий, буурал өнгө бүхий
орог саарал — өнгө будаг жигд бус, алаг халтар
орог тэсэг — урга. - цэцгийн шадар эрхтэн хальсархуу, цэцгүүд иш мөчрийн үзүүрт түрүүрхүү хэлбэрийн үсэрхэг баг цэцэг үүсгэнэ, үр жимс урт үслэг буюу цомцогтой, хээр, цөлөрхөг хээр, цөлийн бүсэд ургадаг, бэлчээр тэжээлийн олон наст өвс
орог зузга — амьт. - толгой томбогор, хушуу охор, дээд уруул нь сэтэрхий, маш урт сахалтай, нүд том, сүүл болоод дөрвөн мөч охор, хэвэл цайвар, зоо нуруу нь хонгор бор зүстэй нэгэн зүйл мэрэгч, хуурай тал болон манхан газрын хуучин нүх, ангалд амьдарна, шөнө гарч ургамлын үр болон шавьж зэргээр идэшлэдэг, өвөл ичнэ
Хэлц үг
Олныг үймүүлдэг
Орог ягаан эмс
Орог зусаг аашныхаа мууд
Охин хүн амныхаа мууд
Зүйр цэцэн үг
Огторгуйг үймүүлдэг оготор цагаан үүл
Олныг үймүүлдэг орог ягаан эмс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.