ороо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хялбар баригддаггүй, зугтамтгай байдал
- 2.шилжсэн утгаЗээлсэн зүйлээ буцааж өгдөггүй буюу их удааж байж өгдөг зантай
- 1.Мал, ан амьтан, жигүүртэн шувууд хээл авах үедээ сүрэглэн нийлэх биологийн үйл ажиллагаа, от
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ороо |
|---|---|
| Харьяалахын тийн | орооны |
| Заахын тийн | ороог |
| Өгөх орших тийн | ороод |
| Гарахын тийн | орооноос |
| Үйлдэхийн тийн | ороогоор |
| Хамтрахын тийн | ороотой |
| Чиглэхийн тийн | ороо руу |
| Олон тоо | ороонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ороо морь — барихад хэцүү, их зугтаадаг морь
өрөнд ороо хүн — бусдаас авсан юмаа буцааж өгөхдөө маш хойрго хүн
хандгайн ороо — хандгайн от
орооны үе/орооны цаг — от орох үе
ороо нь орох — от орох
ороо нь орсон буур — от нь орсон буур
Хэлц үг
Алиа хүн алиадаа дуртай
Ороо морь ороодоо дуртай
Ороо морийг онгоцонд сурга
Омгорхог хүнийг олонхтой сурга
Ороо морийг ороогоор
Буруу хүнийг аргаар
Ороо морийг уургаар
Ууртай хүнийг аргаар
Ороо морь жороо шинжтэй
Отгон хүүхэн ноён шинжтэй
Ороо морь ижлээ олох
Ууртай хүн нөхрөө олох
Ороо нь ороогоо дагадаг
Оргио нь хөөрүүгээ дагадаг
Ороо нь ороогоо
Жороо нь жороогоо
Ороо ороогоо
Ороолон чөтгөрөө
Зүйр цэцэн үг
Ороо нь го ж нь жго
Ороо морийг уургаар
Ууртай хүнийг аргаар
Хоршоо үг
от ороо — бэлгийн дур ихэд идэвхжсэн нь
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.