ороолдох
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Урт зүйл мушгиралдан зангирах
- 2.Салахгүй зууралдах
- 3.Хэл ээдрэх
- 4.Эр эмээрээ нийлэх
- 5.шилжсэн утгаХэрэг төвөгт орох.
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | ороолдох |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | ороолдоно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | ороолдлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | ороолдов |
| Өнгөрсөн цаг (-жээ) | ороолджээ |
| Үйлдсэн нэр (-сан) | ороолдсон |
| Хэвшсэн нэр (-даг) | ороолддог |
| Холбох нөхцөл (-ж) | ороолдож |
| Урьдчилах нөхцөл (-аад) | ороолдоод |
| Болзох нөхцөл (-вал) | ороолдвол |
| Хүсэх (-маар) | ороолдмоор |
| Захирах (-аарай) | ороолдоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | ороолдохгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөлд ороолдох — хөлд ямар нэгэн зүйл тээглэх
модонд ороолдох — модтой зууралдах
эхтэйгээ ороолдох — хүүхэд эхээсээ салахгүй дагах
хүүхэдтэй ороолдох — хүүхэдтэйгээ зууралдах
хэл ороолдох — ямар нэгэн зүйлээс болж ярьж чадахгүй болох
могой ороолдох — могойн эр эмээрээ нийлэх
нохой ороолдох — азарган нохой өлөгчин нохойтой нийлэх
Хэлц үг
гэдэс ороолдох — гэдэс зангирах
Хоршоо үг
ороолдох зууралдах — а.хоёр юмны ороон мушгирах; б.салахгүй барьцалдах
ороолдох чаргууцалдах — салахгүй дагаж барьцалдан зууралдах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.