охин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны нас бага эм хүйстэн
- 2.хүнээс төрсөн эмэгтэй хүүхэд
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгgirl; daughter
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | охин |
|---|---|
| Харьяалахын тийн | охиныW |
| Заахын тийн | охиныгW |
| Өгөх орших тийн | охиндW |
| Гарахын тийн | охиноосW |
| Үйлдэхийн тийн | охиноорW |
| Хамтрахын тийн | охинтойW |
| Чиглэхийн тийн | охин руу |
| Олон тоо | охидW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ач охин — төрсөн хүүгийн эмэгтэй хүүхэд
дагавар охин — дагаж ирсэн бүсгүй хүүхэд
зээ охин — охиноос төрсөн бүсгүй хүүхэд
өргөсөн охин — өргөж авсан эмэгтэй хүүхэд
төрсөн охин — өөрөөс гарсан бүсгүй хүүхэд
ууган охин — хүүхдүүд дотроос хамгийн том эмэгтэй нь
охин үрчлэх — бүсгүй хүүхэд өргөж авах
охин бяруу — эм хүйстэй нас бага үхэр
охин хурга — хонины төлийн эм хүйс
Хэлц үг
охин хальс — эмэгтэй хүүхдийн онгон хальс
Манан удвал бороо болно
Охин үдэлбэл худгай болно
Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ
Охин хүүхэд өнгө шилэгдэнэ
Охин тариа хоёрыг бүү гол
Олгой гүзээ хоёрыг бүү бас
Охин тэжээсэн хүн үхэн үхтлээ зовно
Үхэр туусан хүн хүрэн хүртлээ зовно
Охин хөгширвөл гэрийн буг
Үнс ихэдвэл галын буг
Охин хүн амныхаа мууд
Орог зусаг аашныхаа мууд
Охин хүн өсөхдөө арван найм хувирдаг
Саадаг нум далайх
Хүү үрийн дүр
Саваг шөрмөс томох
Охин үрийн дүр
Үүл үдэлбэл бороо болно
Охин үдэлбэл худгуй болно
Хоршоо үг
охид хүүхэд — бүстэй болон бүсгүй хүүхэд
Үгийн гарал
From Proto-Mongolic *ökin (“daughter”). Compare Buryat үхин (üxin) and Dongxiang ojin.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.