оч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шатаж байгаа зүйлээс цацрах жижиг цог
- 2.шилжсэн утгаЦог жавхаа
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | оч |
|---|---|
| Харьяалахын тийн | очны |
| Заахын тийн | очийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | очноос |
| Үйлдэхийн тийн | очоор |
| Хамтрахын тийн | очтой |
| Чиглэхийн тийн | оч руу |
| Олон тоо | очнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
оч гаргах — шатаж буй зүйлээс жижиг цог цацруулах
оч харвах/оч үсрэх — а.галын цог цацран гарах; б.шилж. нүдийг юманд цохиулах буюу хүчтэй доргиох үед оч мэт зүйл сэрэгдэх
жаргалын оч — аз жаргалтай байдал илтэд мэдэгдэх нь
оч бадрах — а.галын жижиг цог үсчин цацрах; б.шилж. хорсол хилэн, ааг омог, зориг ихээр оргилох, сэтгэл хөдлөх; в.шилж. нүд гэрэлтэн гялалзах
Хэлц үг
оч бадрах — а.их л хилэгнэн уурлах
Биллийг харвал нүднийх нь харцанд уур хилэнгийн оч бадарч, цэнхэр нүд нь гойд сайхан, бодол дүүрэн харагдах бөгөөд өнгө нь янз янзаар хувирч, ёроолгүй гүнзгий далай мэт санагдав (Жек Лондон, Саран хөндий). б.цог жавхаатай харагдах
↑ нүднээс оч үсрэх
Зүйр цэцэн үг
Олны үг ортой
Оройн бургаас очтой
Хоршоо үг
гал оч — асаж буй зүйлээс гарах дөл болон цацрах жижиг цог
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.