оёдол
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Оёх үйлийн нэр
- 2.Юмны оёсон газар, оёо, оёос
- 3.утас зүүгээр оёж нэхсэн урлал
- 4.зүү утсаар хатгаж нэхэн урласан бүтээл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsewing, stitchery; seam, stitch
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | оёдол |
|---|---|
| Харьяалахын тийн | оёдлын |
| Заахын тийн | оёдлыг |
| Өгөх орших тийн | оёдолд |
| Гарахын тийн | оёдлоос |
| Үйлдэхийн тийн | оёдлоор |
| Хамтрахын тийн | оёдолтой |
| Чиглэхийн тийн | оёдол луу |
| Олон тоо | оёдлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
оёдлын машин — оёх үйл хийдэг машин
оёдлын үйлдвэр — оёх ажил эрхэлдэг үйлдвэр
оёдлоороо ханзрах — оёсон хэсгээрээ салах, урагдах
оёдол нийлүүлэх — торго, бөсний хоёр хэсгийг нэг газарт хавсран оёх, шаглах
оёдол хөврөх — утас зэрэг нь оёосоороо хөврөн урагдах
оёдол танах — дээл хувцас зэргийг оёдлоор нь хасаж багасгах
оёдлыг нь индүүдэх — оёостой хэсгийг нь индүүдэх
нарийн оёдол — ур чадвар ихээхэн шаардагдах чимхлүүр оёо
Хэлц үг
тэнгэрийн оёдол — тэнгэрт цайран үзэгдэх олон од хурсан зурвас
Оёдол бага боловч зүү хэрэгтэй
Ажил бага боловч арга хэрэгтэй
Оёдол оёж чадахгүй байгаад
Улсыг элэглэх дуртай
Зүйр цэцэн үг
Оёдолгүй эм утасны бармал
Уншлагагүй лам олбогны бармал
Оёдол оёж чадахгүй байгаад
Олс элэглэх дуртай
Хоршоо үг
оёдол үйл — үйл үртэс
оёдол зүйдэл — нийлүүлж оёсон байдал, оёсон хэсэг
Үгийн гарал
оёх (ojox, “to sew”) + -дол (-dol).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.