саам
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Малын сүүний ерөнхий нэр
- 2.Гүүний түүхий сүү
- 3.Нэг удаагийн саалгын сүү
- 1.Арга мэх, сүйхээ
- 1.Нэгэн үндэстний нэр
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | саам |
|---|---|
| Харьяалахын тийн | саамын |
| Заахын тийн | саамыг |
| Өгөх орших тийн | саамд |
| Гарахын тийн | саамаас |
| Үйлдэхийн тийн | саамаар |
| Хамтрахын тийн | саамтай |
| Чиглэхийн тийн | саам руу |
| Олон тоо | саамууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
саам алдах — ямар нэгэн шалтгааны улмаас малаа саалгүй өнгөрөх
саам арвин — саасан сүү их
айраг саам — гүүний исгэсэн ба түүхий сүү
бүтэн саам — нэг удаагийн саалгын бүх сүү
оройн саам — оройн цагт саах сүү, оройн саалга
өглөө оройн саам — өглөө, оройд сааж авах сүү
саам болох — гүү саах цаг болох
арга саам заах — аливаа зүйлээс амархан мултрах арга мэх зааж өгөх
арга саам хайх — а.тухайн ажил үйлээс зайлсхийх арга эрэх; б.ямар нэгэн зүйлд өөрийгөө буруугүй хэмээн нотлох
арга саам хэлэх — элдэв арга заль хэлж ажлаас хойш суух
саам хэл — фин-угор хэлний бүлэгт хамаарагдах нэгэн хэл
Хоршоо үг
саам сүү — малын сүү
сааль саам — гүү болон бусад малын сүү
арга саам — а.үйл явдал, ажил хэргийг удаашруулах, алдагдуулах элдэв шалтаг, цаг нөхцөөх байдал; б.ажил хэргийг хийж гүйцэтгэх боломж, сүйхээ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.