савар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аргал хомоол зэргийг түүх, өвс бөөгнүүлэх зэрэгт хэрэглэдэг олон хуруу, салаатай хамах хэрэгсэл
- 2.Араатан, жигүүртний хурц хумстай хөл
- 3.шилжсэн утгадоромжГарын доромж утга
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгclaw (a foot or paw equipped with a sharp nail); a fork used for collecting dry dung; hand
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | савар |
|---|---|
| Харьяалахын тийн | саврын |
| Заахын тийн | саврыг |
| Өгөх орших тийн | савард |
| Гарахын тийн | савраас |
| Үйлдэхийн тийн | савраар |
| Хамтрахын тийн | савартай |
| Чиглэхийн тийн | савар луу |
| Олон тоо | саврууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
модон савар — модоор хийсэн хамах хэрэгсэл
төмөр савар — төмрөөр хийсэн хамах хэрэгсэл
таван салаатай савар — таван ширхэг салаалсан хуруутай хамах эд
савраар хамах — ямар нэгэн зүйлийг савраар бөөгнүүлэн овоолох
савар матах — хоёроос дээш салааг ишинд нь бэхлэн аргал хомоол түүх зориулалтын багаж хийх
баавгайн савар — баавгайн хурц хумстай хуруу
бүргэдийн савар — бүргэдийн махир хурц хумс бүхий сарвуу
шаазгайн савар — урга. - нэгэн зүйл тоонолжин ургамал
хүйтэн савар — а.хүйтэн гар; б.шилж. харгис хатуу үйлдэл
савраа дүрэх — а.ямар нэгэн зүйлд гараа шургуулах, хийх; б.шилж. хэрэгт оролцох
Хэлц үг
савраас мултлах — дарлалаас ангижрах
Савар сайн ч бол
Араг муу бол юуны нэмэр вэ
Санаа байвч
Савар хүрэхгүй
Хоршоо үг
араг савар — аргал хомоол түүхэд зориулсан эд хэрэгсэл
хумс савар — хурц хумстай хуруу, хөл
Үгийн гарал
From Proto-Mongolic *sabar, compare Mongghul sawar, Buryat һабар (habar).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.