сагс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бургас, хулс, дэрс зэргийг сүлжиж хийсэн сав
- 2.Бөмбөг цагариганд оруулж нааддаг тор
- 1.ургамалГол гэсэртэн овгийн ургамлын баг цэцэг (багцаг), сагс багцаг.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сагс |
|---|---|
| Харьяалахын тийн | сагсны |
| Заахын тийн | сагсыг |
| Өгөх орших тийн | сагсанд |
| Гарахын тийн | сагснаас |
| Үйлдэхийн тийн | сагсаар |
| Хамтрахын тийн | сагстай |
| Чиглэхийн тийн | сагс руу |
| Олон тоо | сагсууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бургасан сагс — бургас сүлжиж хийсэн сагс
зэгсэн сагс — зэгс сүлжиж хийсэн сав
сагстай цэцэг — сагсанд хийсэн цэцэг
сагсан тулга — дугуй хэлбэртэй, гурваас дөрвөн хасагтай, дөрвөн тотготой, тотго бүрийн хоёр талд бадам хээ тавьсан тулга
сагсан бөмбөг — спорт. - сагс мэт дүүжилсэн торонд бөмбөг шидэж оруулж талцан тоглох спортын нэгэн төрөл
Хоршоо үг
сагс дамжуур — юм агуулах болон дамжлан авч явах хэрэглэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.