сайр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Жижиг хайр чулуу бүхий газар
- 2.Голын голдрил байсан газар
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сайр |
|---|---|
| Харьяалахын тийн | сайрын |
| Заахын тийн | сайрыг |
| Өгөх орших тийн | сайрд |
| Гарахын тийн | сайраас |
| Үйлдэхийн тийн | сайраар |
| Хамтрахын тийн | сайртай |
| Чиглэхийн тийн | сайр луу |
| Олон тоо | сайрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сайр газар — хайр чулуутай газар
голын сайр — усны хөвөө, цээл дэх хайр чулуутай газар
хуурай сайр — хаврын шар усны үер, зуны аадар борооны үеэр усаар дүүрдэг хуурай газар
Зүйр цэцэн үг
Сайр шандын усыг шавхаж аваад барахгүй
Сайн хүний үрийг шоолж муулавч болохгүй
Хоршоо үг
сайр садарга — хад чулуутай жалга, сархиаг
сайр хөндий — уул нуруу, мөрөн, гол дагуух жижиг хайр чулуутай нам дор газар
сайр шанд — хайр чулуу болон өнгөн хөрсний устай газар
сайр урсгал — хуурай сайр
сайр чулуу — голын хайрга
жалга сайр — ус урсахаа больсон гуу, жалга
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.