салан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нягт нямбай бус, замбараагүй, цалгар назгай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | салан |
|---|---|
| Харьяалахын тийн | салангийн |
| Заахын тийн | саланг |
| Өгөх орших тийн | саланд |
| Гарахын тийн | салнаас |
| Үйлдэхийн тийн | салангаар |
| Хамтрахын тийн | салантай |
| Чиглэхийн тийн | салан руу |
| Олон тоо | салнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
салан хандах — аливаа зүйлд нямбай бус, хөнгөн, хайнга хандах
салан задгай амьдрал — хөнгөн хуумгай, замбараагүй амьдрал
салан задгай сурах — аливаад ул суурьтай биш хайнга хандаж сурах
салан шувуу — амьт. - хөхөө
Хэлц үг
Саваагүй удган
Салан дээр бууна
Саваагүй хүний нүд уран
Салан хүний санаа тарган
Сайн хүнийг дуурайх
Салан хүнийг ичээх
Сайн эр үү
Салан авгайн хүү юу?
Салан нь ирвэл
Саадаг нь хугарна
Салан хүн зангаараа
Муу хүн цээжээрээ
Салан хүн юмаа гээнэ
Салга хүн барьснаа алдана
Салан хүнд сав хэрэгтэй
Саваагүй нохойд уяа хэрэгтэй
Салан хүний елүүр
Саахалтын айлд дуулдах
Салан хүүхэн самаа гээдэг
Саар эр саадгаа гээдэг
Салан явбал нар шуугиантай
Салхи гарвал мод шуугина
Салан явбал хүмүүс шуугина
Салхи дэгдвэл өдөрт муу
Салан явбал амьдралд муу
Самуун явсан хүн өрд баригдах
Салан явсан хүн хирд баригдах
Сархинаг идвэл
Салан болно
Сэтэрхий зүүнд утас тогтохгүй
Салан хүнд хүн тогтохгүй
Цэвэр явахад цээж сонор
Салан явахад санаа балар
Цэцэн хүнд үг мундахгүй
Салан хүнд өө мундахгүй
Хоршоо үг
алан салан — хааш яаш, эмх замбараагүй
салан задгай — а.хөнгөн хуумгай, хайнга; б.эмх цэгцгүй, ундуй сундуй
салан залхуу — ажил төрлийг хийж бүтээхдээ хөшүүн хойрго, цалгар назгай хандах байдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.