салах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хамт биш болох, холдох; салж нийлэх (а.хоёр, түүнээс дээш тоотой зүйлсийн цуг болон салангид болох; б.гэр бүлийн хүмүүс хамт болон тусдаа амьдрах), салж нүүх (хөрш зэргэлдээ байсан айл нүүж өөр газар буух), салж одох (өөр өөр зүгт явах), салж явах (цуг явж байсан хүнээсээ холдон одох
- 2.Нэг зүйл хэдэн хэсэгт хуваагдах
- 3.Ангижрах, хагацах
- 4.Ханилан суухаа болих, гэрлэлтээ цуцлах
- 5.Аливаа үйлийг бүрмөсөн дуусгах
Ойролцоо үг
Англи утга
- үйл үгto separate
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | салах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сална |
| Өнгөрсөн цаг (-лаа) | саллаа |
| Өнгөрсөн цаг (-в) | салав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | салжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | салсан |
| Хэвшсэн нэр (-даг) | салдаг |
| Холбох нөхцөл (-ж) | салж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | салаад |
| Болзох нөхцөл (-вал) | салбал |
| Хүсэх (-маар) | салмаар |
| Захирах (-аарай) | салаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | салахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
заадлаараа салах — тухайн зүйл нийлж уулзсан хэсгээрээ тасарч ойчих
гагнаас салах — гагнагдсан хэсэг нь тасрах
сэнж нь салах — сэнжээрээ тасрах
зам салах — а.салаа замтай болох; б.салаа зам даган тусдаа явах; в.цуг явж байсан хүмүүсийн хүрэх зүг чиг таарахгүй зөрж явах
салалгүй дагах — ямагт дагах
салалгүй явах — үргэлж хамт байх
салахын түүс болох — тухайн газар болон хэн нэгнээс холдон явахыг ихэд хүсэх
зовлонгоос салах — зовлонгоос ангижрах
мориноосоо салах — явгарах, унаагүй болох
өвчнөөс салах — өвчин илааршиж эдгэх
өрнөөс салах — өр ширгүй болох
хирнээсээ салах — усанд орж биеэ угаах
хөрөнгөнөөсөө салах — хоосрох, эд хөрөнгөө үрэн таран хийж дуусгах
эрхтэнээсээ салах — тахир дутуу болох
эхээсээ салах — эхээсээ хагацаж өнчрөх
салах ёс хийх — а.хол явж буй хүнд ерөөл хэлж үдэн мордуулах, бусдаас холдон явж байгаагаа илтгэн ёс үйлдэх; б.нас барагсдыг сүүлчийн замд нь үдэж гаргах
салж хагацах — а.дотнын зүйлээсээ ангижрах; б.ямар нэгэн муу гэм, зуршлаа хаях
салж ядах — сэтгэл хоргодож орхин явж чадахгүй байх
салсан эхнэр — урьд ханилж байсан эхнэр
салж сарних — гэрлэлтээ цуцалж тус тусдаа амьдрах
авч салах — авцаагаа бүрэн авах
өгч салах — өр ширээ өгч дуусгах
хэлж салах — хэн нэгэнд хэлж ярья хэмээн бодож байсан зүйлээ хэлэх
салж амрах — ямар нэгэн зүйл болон хэн нэгнээс бүрмөсөн холдох, хамт биш байх
Хэлц үг
↑амнаас салахгүй
↑ орчлонгоос салах
↑ шар үснээс салах
↑ хоормогныхоо савнаас салах
↑ хоёр яс салах
Салах гэдэг самуурахын тэмдэг
Сайрхах гэдэг доройтохын тэмдэг
Салах гэж салаагүй
Салаа замаас болов
Салах нийлэх
Салаа замын уулзвар
Салах эмд
Тугал нийлэх хамаагүй
Санасан бүрийг бүү ярь
Салах учрахад бүү гомд
Зүйр цэцэн үг
Салах гэдэг самуурахын тэмдэг
Сайрхах гэдэг доройтохын тэмдэг
Салсныг нь нийлүүлж
Сайрхсныг нь нийцүүлэх
Салах эмд үнээ тугал нийлэх хамаагүй
Хоршоо үг
салах садрах — зүг бүрт тархах
Үгийн гарал
From Proto-Mongolic *sal-, compare East Yugur sal.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.