салбарах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хатуу зүйлийн олон хэсэг цуурах, эвдрэх
- 2.Бөс, даавуу зэргийн сэмэрч урагдах
- 3.Ургамал, ногоо зэргийн шим шүүсээ алдаж хатах;
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | салбарах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | салбарна |
| Өнгөрсөн цаг (-лаа) | салбарлаа |
| Өнгөрсөн цаг (-в) | салбарав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | салбарчээ |
| Үйлдсэн нэр (-сан) | салбарсан |
| Хэвшсэн нэр (-даг) | салбардаг |
| Холбох нөхцөл (-ж) | салбарч |
| Урьдчилах нөхцөл (-аад) | салбараад |
| Болзох нөхцөл (-вал) | салбарвал |
| Хүсэх (-маар) | салбармаар |
| Захирах (-аарай) | салбараарай |
| Үгүйсгэх (-хгүй) | салбарахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
мод салбарах — мод олон хэсэг цуурах
ташуурын үзүүр салбарах — ташуурын үзүүр олон хэсэг цуурч няцрах
хувцас салбарах — хувцас сэмэрч урагдах
салбартал банздах — банзаар их олон удаа жанчих
салбартал нь зодох — нэвширтэл нь зодох
Зүйр цэцэн үг
Салбарахын түрүүнд сарвуу тохой хоёр
Санагдахын түрүүнд аав ээж хоёр
Хоршоо үг
салбарах талбарах — хэмхэрч эвдрэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.