Үндсэн хэсэг рүү шилжих

салхи

нэр үг[sæ̝ɬx]

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

нэр үг
  1. 1.
    Агаарын даралтын өөрчлөлтөөс болж, дэлхийн бөмбөрцгийн гадаргууг дагаж үүссэн хийн урсгал

Англи утга

  • нэр үгwind

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсалхи
Харьяалахын тийнсалхины
Заахын тийнсалхийг
Өгөх орших тийнсалхид
Гарахын тийнсалхинаас
Үйлдэхийн тийнсалхинаар
Хамтрахын тийнсалхитай
Чиглэхийн тийнсалхи руу
Олон тоосалхинууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • бүлээн салхи — урин зөөлөн салхи

  • жихүүн салхи — их хүйтэн биш ч жиндүү салхи

  • зөөлөн салхи — аядуу болоод дулаан салхи

  • зэврүүн салхи — тасхийм хүйтэн биш боловч жихүүн, хүйтэн салхи

  • зэвэргэн салхи — нэлээд хүйтэвтэр салхи

  • сэвшээ салхи — тааламжтай, урьхан, сайхан салхи

  • сэрүүн салхи — нэлээд жихүүн салхи

  • тогтуун салхи — салхины хүч аядуу, намжуун

  • урин салхи — зөөлөн тааламжтай салхи

  • урьхан салхи — урин дулаан салхи

  • улаан салхи — шороо тоос дэгдээсэн хүчтэй салхи

  • халуун салхи — агаарын урсгал уулын бэлд бууснаас үүсэх хуурай, бүгчим салхи

  • хар салхи — ихэнхдээ далай, далайн эрэг орчмын газарт үүсдэг их хүчтэй хуй, салхи

  • хуй салхи — хэсэгхэн газрыг хамран эрчилсэн агаарын хуйлрал

  • хулгай салхи — дулаан улиралд гэр байшингийн сүүдэр талын цонх, үүд хаяа, хатавчны завсраар үлээх сэрүүн салхи

  • хуурай салхи — гандуу газрын халуун, бүгчим салхи

  • хүйтэн салхи — дулааны хэм нь тухайн орны агаарын темпаратураас доогуур байгаа салхи, биеийг дааруулж жихүүцүүлэх жин ихтэй салхи

  • хүчтэй салхи — салхины үлээлт хүчтэй

  • цагаан салхи — тогтуун зөөлөн, хуурай салхи

  • шар салхи — элсээр шуурсан салхи

  • ширүүн салхи — салхины үлээлт хүчтэй

  • эрүүл салхи — цэвэр сайхан агаар

  • явган салхи — газрын хөрсөн дээгүүр үелзсэн хүч багатай салхи

  • аясын салхи — сэтгэлд нийцсэн зөөлөн салхи

  • салхины урсгал — агаарын урсах хөдөлгөөн

  • салхины үлээлт — салхины урсгал

  • салхины хүч — агаарын урсгалын эрч, ид чадал

  • салхины ам — хүчтэй салхи ихээр үлээдэг хавцал, жалга, хөндий газар

  • салхины хэмжүүр — салхины хүчийг хэмжих багаж хэрэгсэл

  • салхины чиглүүр — салхины урсгалын зүг чигийг тодорхойлох цаг уурын шинжилгээний багаж

  • салхины хаалга — гэр байшин зэргийн давхар үүд

  • салхины халхавч — салхины хаалт

  • салхины хаалт — ямар нэгэн зүйлд салхи оруулахгүй хэмээн хашилт болгож хийсэн зүйл

  • салхины хашлага — тариа, ногоог хүйтэн салхинаас хамгаалж барьсан хороо

  • салхины ая дагах — а.салхины урсгалын дагуу өөрийн эрхгүй явах; б.шилж. нийгэм, цаг үеийн байдлыг харж аль хүчтэйг нь аялдан дагах

  • салхин тээрэм — а. салхины хүчийг ашиглан хөдөлдөг тээрэм; б.шилж. яриа. хөнгөмсөг хүн

  • салхин хүрд — салхины хүчээр эргэлддэг хүрд

  • салхин сэнс — салхины хүчээр эргэх сэнс

  • салхин хөдөлгүүр — салхины хүчийг ашиглан хөдлөх хөдөлгүүр

  • салхи босох — салхи гэнэт үүсэх

  • … болон өөр 41

Хэлц үг

  • хуй салхи шиг — маш хурдан

  • салхи авах — а.салхи цохих, хатгаа тусах; б.ан амьтан ямар нэгэн юмны үнэрийг салхиар сэрж мэдрэх; в.сэжиг авах

  • салхи авахуулах — а.салхинд цохиулах; б.ямар нэгэн амьтанд сэжиг авахуулах; в.нууцаар чимээлэх

  • салхи барих — намар, хаврын улиралд мал салхи сөрөн бэлчээрлэх

  • салхи бариулах — малыг салхи сөргүүлэн хариулах

  • салхи шиг хурдан — маш хурдан

  • салхи татуулан зөрөх — ойшоох ч үгүй, үл тоосон байдалтай өнгөрөн гарах

  • салхи хагалах — аливаа ажлыг эхлэх

  • салхин хүрд мэт — хурдан, маш түргэн

  • салхин дэвүүр шиг — хөнгөмсөг

  • нар салхины бараа хараагүй — а.гэрээс гарч үзээгүй; б.олон хоног хоригдох; в.ажил төрөл хийдэггүй, биеэ оторлож сурсан

  • салхи оруулах — ном зохиол зэрэг ямар нэг зүйлийг удтал үзэхгүй байж байгаад сөхөх, дэлгэх, онгойлгох

  • салхиар самнах — а.үс гэзгээ салхинд сул хийсгэх; б.шилж. аяыг нь харж, дураар нь байлгах

  • салхиар далбаагаа хийсгэх — аяыг нь дагаж байгаад ажил хэргээ бүтээх

  • салхи үзсэн намрын хамхуул — ямагт зугатаж, дийлэгдэж байдаг гэсэн санаа

  • салхиар улаалуулах — маш хурдан, түргэн

  • үйлийн салхи — үйлийн үр

  • салхин доогуур нь гарамгүй — ойртомгүй, хавьтамгүй бузар муухай зүйл

  • салхин дээр мөндөр — аюул зовлон давхар давхар тохиолдох хүнд хэцүү байдал

  • хормойд нь салхи орох — гэр орондоо тогтож суухгүй дэмий тэнэх

  • салхи борооны явдал — садар самуун явдал

  • салхи залгих — хариу хэлж чадахгүй болтлоо хэлэгдэх

    Хор хатгалгаар төрсөн энэ бүлэг үгэнд салхи залгисан бололтой юу ч хариу хэлсэнгүй санаа алдан зогссон (Монгол үндэсний утга зохиолын материалын эмхэтгэл).

  • Хэдэн бээрийн газраас эргэсэн морьд

  • Хэрхэн чадал заан барианд орохыг хараад

  • Хэдийний салхи оруулаагүй дэвтрээ эрхгүй нээж

  • Хэлхээ хэдэн мөрийг бичмээр болов шүү (Н.Нямдорж, Уралдаан)

  • салхи сөрсөн тэмээ шиг — ажлаа алдах

    Тэр хүү чинь манай энүүгээр эргэлдэх болсон. Салхи сөрсөн тэмээ шиг хийх ажлаа алдаж гүйцэж байгаа нь тэр үү?

  • салхийг нь хагалах — ажил хэргийг анх эхлүүлэх

    Одоо би сурч байсан дээд сургуулийнхаа ой руу яарч явна. Очиж салхи хагалах хэрэгтэй гээд санд мэнд салж одлоо (Ш.Цэнд-Аюуш, Салхи хагалагч).

  • салхин доор нь гарамгүй — жигшмээр, зэвүүцмээр, дургүй, ойртомгүй, хавьтамгүй

    Тийм явдалтай хүн гэдгийг нь сонсоод би үг солих нь байтугай салхин доор нь гарамгүй санагдсан.

  • салхин дүүгүүр — хөнгөмсөг зантай

    Тэр үед би салхин дүүгүүр хочтой байж билээ. Хоёр хүүхэнтэй холбогдсон чинь нэрийн хор болсон.

  • салхины аясаар хүн — хаашаа л бол хаашаа, хэлсэн ярьснаар

    Дэндүү тайван, хүлцэнгүй атлаа тоост орчлондоо яаж шүү амьдрах вэ гэдэг ухааны нарийн уртай тэрбээр яг л цаасан шувуу шиг салхины аясаар хөвөж явсан залуудаа Буянг олжээ (Н.Сүхбат, Хөшөө).

  • салхины өөдөөс шээхтэй адил — хэцүү

    Ноёны өөдөөс үг хэлэх салхины өөдөөс шээхтэй адил.

  • ↑ хий салхи шиг

  • ↑ хормойдоо салхи хавчуулах

  • ↑ хуй салхи шиг

  • Салхи бороо хоёр

  • Сайхан дээлийн дайсан

  • Архи хүүхэн хоёр

  • Сайн эрийн дайсан

  • Салхи бороог даахгүй хүн

  • … болон өөр 24

Зүйр цэцэн үг

  • Салхинд хийсмээр бие

  • Сэтгэлд хатмаар зүс

  • Салхийг мориор хөөж сагсаар ус зөөх

  • Салхины өмнө баганаа бэлтгэ

  • Сайдын өмнө үгээ бэлтгэ

  • Салхины сүүлд бороо

  • Наадмын сүүлд хэрүүл

  • Салхиар унаа хийж

  • Саадгаар нөхөр хийх

  • Сайн нэр салхин хүлэгтэй

  • Салхитай өдөр шүхэр барихгүй

  • Сартай шөнө дэн барихгүй

Хоршоо үг

  • салхи жавар — жихүүн, хүйтэн уур амьсгал

  • салхи савир — агаарын урсгал

  • салхи шуурга — хур тунадастай холилдсон хүйтэн, ширүүн салхи

  • нар салхи — байгалийн элдэв үзэгдлийн нэг хэсэг

  • хавсарга салхи — хаврын хуурай, хүйтэн, хүчтэй салхи

Үгийн гарал

From Proto-Mongolic *salkïn, compare East Yugur salqan, Buryat һалхи (halxi), Kalmyk салькн (salʹkn).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.