самнах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Самаар үсний ширэлдээг гарган засч янзлах
- 2.Малын ноолуур, хөөврийг самнуураар авах, үхрийн хөөвөр самнах (үхрийн хөөврийг самаар авах), ямаа самнах (самнуураар ямааны ноолуур авах
- 3.Бумба тавьсан ормыг зүүгээр шивэх болон самнаж зураад дахин бумба тавьж хөхүүлэн шар усыг гаргах
- 4.Зэрэгцсэн олон ширхэг зураас гаргах
- 1.Ямар нэг зүйлийг олон хүн зэрэгцэн явж эрж хайх, нэгжлэг хийх
- 1.Амьтны амь таслах;
- 2.Үгүй хийх, устгах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | самнах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | самнана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | самналаа |
| Өнгөрсөн цаг (-в) | самнав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | самнажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | самнасан |
| Хэвшсэн нэр (-даг) | самнадаг |
| Холбох нөхцөл (-ж) | самнаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | самнаад |
| Болзох нөхцөл (-вал) | самнавал |
| Хүсэх (-маар) | самнамаар |
| Захирах (-аарай) | самнаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | самнахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гэзэг самнах — үс, гэзгээ засч янзлах
нуруу самнах — нуруунд бумба тавьж хөхүүлэн шар усыг гаргах
тарианы газрыг самнах — тарианы талбайд зэрэгцсэн олон суваг, зураас татах
самнаж зүсэх — гурил зэрэгт зэрэгцсэн олон ширхэг, зураас гарган зүсэх
ой модыг самнах — ой модонд олон хүн зэрэг явж нэгжлэг хийх
уул хадаар самнах — уул хаданд олуул зэрэг эрж хайх
голомтыг нь самнах — голомтыг нь бусниулах
Зүйр цэцэн үг
Саахгүй байж сүүсэг
Самнахгүй байж гэзэгсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.