самуун
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Будлиан, түйвээн ихтэй, эмх замбараагаа алдсан байдал
- 1.Шалиг завхай, садар
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | самуун |
|---|---|
| Харьяалахын тийн | самууны |
| Заахын тийн | самууныг |
| Өгөх орших тийн | самуунд |
| Гарахын тийн | самуунаас |
| Үйлдэхийн тийн | самуунаар |
| Хамтрахын тийн | самуунтай |
| Чиглэхийн тийн | самуун руу |
| Олон тоо | самуунууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
самуун цаг — эмх замбараагүй, дайн дажинтай хэцүү цаг үе
самуун жил — эмх замбараагүй, үймээн ихтэй жил
самууны жил — Монголд гарсан 1932 оны лам нарын эсэргүү хөдөлгөөний жил
самуун явдал — үймээн, будлиантай хэрэг явдал
самуун болох — үймээн дэгдэх, эмх замбараагаа алдах
самуун дэгдээх/самуун үүсгэх/самуун хөдөлгөх — үймээн шуугиан гаргах
самуун хулгай — үймээн самуун дэгдээгч
самуун зэв хуучирсан — тэнэсэн сум
Хэлц үг
Илүү үгтэй
Самуун зантай
Сайн аргыг сараар бодоод олохгүй
Самуун аргыг сахлаа шувтарсаар олдог
Сайн зантны баясал олон
Самуун зантны гэмшил олон
Сайн зантны нөхөр олон
Самуун явдалтны гэмшил олон
Сайн эр ажилдаа
Самуун эр идэхдээ
Сайн эр бусдыг санана
Самуун эм хүнийхийг санана
Сайн эрийн санаа нь хуяг
Самуун эмийн санаа нь хуял
Сайн юманд саад их
Самуун явдалд хор их
Сайн явдлыг сардаа бодоод олохгүй
Самуун явдлыг самс нь хөдөлбөл тэр
Сайныг сурч явбал мандана
Самуун аашилж явбал сөнөнө
Сайхан зантны нөхөр нь олон
Самуун явдалтны гэмшил нь олон
Сайхан хүүхэн санваарын дайсан
Самуун ноён төрийн дайсан
Салхи гарвал шуурга болдог
Самуун гарвал үймээн болдог
Салхи хэдий ширүүсвэл гал төдий дүрэлздэг
Самуун хэдий аашилбал ёс төдий чангардаг
Самуун хүнд өршөөл зохихгүй
Санаа муутад сургаал зохихгүй
Самуун зальхай дэгдэхгүй бол
Сайн эр тодрохгүй
Самуун хүнтэй битгий учир
Санасан бүхнээ битгий хэл
Самуун хүнтэй бүү учир
Санасан бүрийг бүү илтгэ
Тэр энэ гэж бүү эрэлх
Тэгэх ингэх гэж бүү зарла
Самуун цагийн ноёноос
Сахил авсан чавганц дээр
- … болон өөр 14
Зүйр цэцэн үг
Самуун цагийн ноёноос сахил хүртсэн чавганц дээр
Cамуун эмс төвөгтэй
Сайн эдлэл үрэгдэлтэй
Хоршоо үг
будлиан самуун — ажил хэргийн явцад тохиолдох эмх цэгцгүй, төвөгтэй байдал
савсаг самуун — хэтэрхий задгай, үймээнд дуртай байдал
үймээн самуун — будлиан, эмх замбараагүй байдал
тэмцэл самуун — а.сөргөлдөөн, зөрчил; б.дайн дажин
садар самуун — шалиг, завхай
ужид самуун — өнгө мөнгөнд шунамтгай, шалиг байдал
шалиг самуун — завхай, зайдан явдал
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.