санал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бодон санаж буй зүйл, хүсэл, эрмэлзэл
- 2.Олон нийтийн байгууллага, төрийн төлөөллийг сонгоход өөрийн бодлыг илэрхийлэх эрх
- 3.Бусдад илэрхийлсэн санаа
- 4.сонгох, шилэх үйлдэл
- 5.санал болгосон ямар нэг юм /төслийн хэлбэрээр/
- 6.санал болгох аман үйлдэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгopinion; voice, vote; proposal, offer
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | санал |
|---|---|
| Харьяалахын тийн | саналын |
| Заахын тийн | саналыг |
| Өгөх орших тийн | саналд |
| Гарахын тийн | саналаас |
| Үйлдэхийн тийн | саналаар |
| Хамтрахын тийн | саналтай |
| Чиглэхийн тийн | санал луу |
| Олон тоо | саналууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
оновчтой санал — тухайн асуудлыг шийдвэрлэхэд тус болохуйц санаа оноо
өрөөсгөл санал — аливаад хандахдаа зөвхөн нэг талыг нь илүүтэй анхааран баримталсан үзэл бодол
санал авах — юу хүсч байгааг нь анхаарч мэдэх, хүслийг нь сонсох
санал асуух — хүсэл бодлыг нь асууж сонсох
санал гаргах — бодол хүслээ хэлэх
санал өгөх — бодож санаснаа бусдад хэлэх, хүслээ илэрхийлэн гаргах
санал дэвшүүлэх — а.тухайн асуудлын талаарх үзэл бодлоо илэрхийлэх; б.шинэ санаа оноо гаргах
санал илэрхийлэх — ямар нэгэн асуудлын талаар бодож санаснаа хэлэх
санал зөрөх — үзэл бодол таарахгүй зөрчилдөх
санал зөрөлдөх — санал үл нийлэх
санал хуваагдах — асуудалд өөр өөрийн байр сууринаас хандаж үзэл бодол нийлэхгүй байх
санал оруулах — ямар нэг газарт бодлоо илэрхийлэх
санал нийлэх — бодол санаа нь таарч тохирох
санал нэгдэх — илэрхийлэн дэвшүүлж буй үзэл бодол нийлэх
санал нэгтэй — бусдын үзэл бодолтой адил
санал хэлэх — өөрийн бодлыг хэлэх
санал тавих — өөрийн үзэл бодлыг бусдад дуулгах, илэрхийлэх
санал солилцох — аливаа зүйлийн талаарх өөрсдийн үзэл бодол, туршлага зэргээ хэлэлцэн ярилцах
саналаар нь болгох — хүссэнээр нь хийлгэх
саналаараа ирэх — хүслээрээ ирэх
санал алдах — а.гомдох; б.нэр дэвшигч сонгогчидгүй болох
санал алдагдах — урам хугарах
санал шүүмжлэл өрнөх — тухайн асуудлын хүрээнд үзэл бодлоо хуваалцан ярилцах
саналын эрхэт — хуучир. - мэргэн ухаантан
саналын хуудас — санал бичсэн хуудас
олны санал — олон түмний үзэл бодол
санал хураалт — санал хураах явц
олонхын саналаар болох — тухайн асуудлыг шийдвэрлэхдээ олонхын саналыг баримтлан шийдэх
санал хураах — санал авах, санал цуглуулах
нууцаар санал хураах — саналыг бичгээр авах
санал боогдуулах — санал бодлыг нь хяхан хавчих
Хэлц үг
Санал үгүй үг хэлдэггүй
Саад үгүй үйл хийдэггүй
Хоршоо үг
санал асуулга — дэвшүүлэн тавьж буй асуудлын талаар олон нийт болон зохих албаны хүний үзэл бодлыг асууж хариу авах нь
санал бодол — санаж бодож буй зүйл
санал гомдол — ямар нэгэн асуудлын талаарх тухайн хүний хүсэл, гомдол
санал хүсэл — хувь хүний санаа бодол, эрмэлзэн мөрөөдөх сэтгэл
санал шүүмжлэл — тухайн асуудалд хандах үнэлэлт дүгнэлт, бодол санаа
Үгийн гарал
From the verb санах (sanax).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.