сараалж
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Төмөр утас, савх мод зэргээр ханын нүд шиг дөрвөлжилж хийсэн эд, эдлэл
- 2.Зуух пийшингийн гал түлэх хэсгийн дор байх хоорондоо үнс унах зай завсартай саргар төмөр, шүүр
- 3.Бүдүүн модыг үзүүрээр нь салаавчилж зөрүүлэн тавьж хоёр талыг шонгоор хашсан адуу, үхэр хоргоох хашаа;
- 1.хуучирсанАрзгар хэрчлээстэй модон дээр хүнийг сөгтгөн тахим дээр нь хөндлөн модоор дарж хоёр талаас нь хүн гишгэх эрүүгийн нэг зүйл хэрэгсэл.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сараалж |
|---|---|
| Харьяалахын тийн | сараалжийн |
| Заахын тийн | сараалжийг |
| Өгөх орших тийн | сараалжид |
| Гарахын тийн | сараалжаас |
| Үйлдэхийн тийн | сараалжаар |
| Хамтрахын тийн | сараалжтай |
| Чиглэхийн тийн | сараалж руу |
| Олон тоо | сараалжууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
цонхны сараалж — цонхны гадуур дөрвөлжлөн хийсэн бэхлээс төмөр
сараалж самбар — савх модыг эгнүүлэн ханын нүд мэт дөрвөлжин нүх гаргаж үйлдсэн ханын самбар
сараалжин үүд — торон үүд
үнсний сараалж — пийшингийн үнс унагах зориулалттай саргар төмөр
сараалжин сам — пийшингийн үнс унах зориулалттай шүүр
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.