сархинаг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэвэгч амьтны дөрвөн хэлтэст ходоодны нэг
- 2.шилжсэн утгаЦоорхой олонтой, нүх сүв болсон байдал
- 3.хивэгч амьтны ходоодны хоёр дахь хэсэг.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сархинаг |
|---|---|
| Харьяалахын тийн | сархинагийн |
| Заахын тийн | сархинагийг |
| Өгөх орших тийн | сархинагт |
| Гарахын тийн | сархинагаас |
| Үйлдэхийн тийн | сархинагаар |
| Хамтрахын тийн | сархинагтай |
| Чиглэхийн тийн | сархинаг руу |
| Олон тоо | сархинагууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сайн сархинаг — дотроо иржгэр хээ мэт салбантай
муу сархинаг — хэвэгч амьтны гүзээний хажууд байх салбан
сархинаг тооно — дотроо жижиг хоролгүй, хойно урдаасаа даруулсан зургаан ширхэг даагатай тооно
сархинаг цонх — хөндлөн нарийн моднуудыг дунд нь завсар гарган жишүү сараажилж хийсэн гэрэл, ус нэвтрэхгүй зөвхөн агаар орох нэгэн зүйл цонх
зөгийн сархинаг — зөгийн үүр
Хэлц үг
сархинаг хатах — ихэд ангаж ундаасах
сархинаг дэвтэх — амны цангаа гарах
сархинаг [нь] дэвтэх — амны цангаа гарах
Хар хурдаараа орж ирээд, эргүүлгэн дээр байсан данхтай цайнаас хэд балгаад... сархинаг нь дэвтсэн бололтой хэдэн үг амандаа бувтнаад буцаад гараад гүйчихлээ.
сарьсан борвио шарж идэх — залхуу хойрго
Гэдсээ илээд л... сарьсан борвио шарж идэх хүн дээ.
Сайн муугийн донжиг нэг
Сархинаг ходоодны ам нэг
Сайн муугийн санаа нэг
Сархинаг гүзээний ам нэг
Сайн муутайгаа гэр дүүрнэ
Сархинаг гүзээтэйгээ тогоо дүүрнэ
Сайнтай муутай баймааж айл
Сархинаг гүзээтэй баймааж гэдэс
Сайнтай муутайгаа гэр дүүрч
Сархинаг гүзээтэйгээ гэдэс дүүрдэг
Сархинаг идвэл
Салан болно
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.