сарьс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зарим хоёр нутагтан, мөлхөгчид, шувуу болон хөхтний хөлийн хурууг холбосон нимгэн хальс
- 2.Нохой, чоно, үнэг зэрэг амьтны хамрын үзүүрийн үсгүй хэсэг
- 1.Хонь, ямааны арьсыг боловсруулж хийсэн нимгэн илгэ
- 1.Эсийн гадар бүрхүүл.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сарьс |
|---|---|
| Харьяалахын тийн | сарьсны |
| Заахын тийн | сарьсыг |
| Өгөх орших тийн | сарьсанд |
| Гарахын тийн | сарьснаас |
| Үйлдэхийн тийн | сарьсаар |
| Хамтрахын тийн | сарьстай |
| Чиглэхийн тийн | сарьс руу |
| Олон тоо | сарьснууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сарьсан багваахай — амьт. - урд мөчний уртассан хуруудыг нь холбосон сарьсан далавчтай, хулгана мэт бяцхан, шөнө нисэж ялаа шумуулаар идэшлэдэг дэлэнтэн
сарьсан хамар — амьтны хоншоорны үсгүй, нимгэн арьстай хэсэг
цагаан сарьс — будаг оруулаагүй илгэ
хар сарьс — битүү туурайтны хондлойн арьсаар элдэж хийсэн илгэ
хүж сарьс — элдэж зөөлрүүлсэн будагтай арьс
хүүхэн сарьс — гутлын ул, зулаг хоёрын завсар хавчуулан оёсон илгэ
сарьсан хавчаар — гутлын зулаг түрийний залгаасанд хавчуулан оёсон нимгэн арьс
сарьсан борви — илгээр хийсэн бяцхан хөхүүр сав
сарьс хавчуулах — хоёр юмны завсарт хавчаар барьж оёх
Зүйр цэцэн үг
Санаа муут яван хатна
Сарьсан багваахай наранд хатна
Хоршоо үг
саарь сарьс — бог малын боловсруулсан арьс, түүгээр хийсэн нимгэн илгэ
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.