сахил
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашин. Буддын шашны дагаж мөрдөх тусгай дүрэм, ёс журам
- 2.Сахилга.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сахил |
|---|---|
| Харьяалахын тийн | сахилын |
| Заахын тийн | сахилыг |
| Өгөх орших тийн | сахилд |
| Гарахын тийн | сахилаас |
| Үйлдэхийн тийн | сахилаар |
| Хамтрахын тийн | сахилтай |
| Чиглэхийн тийн | сахил луу |
| Олон тоо | сахилууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сахил авах — сахил хүртэх
сахил хүртэх — а.шашны ёсонд лам хүн гэлэн болох, хар хүн лам болох, эхнэр хүн чавганц болох; б.шилж. үсээ хусуулах
сахил алдах — лам, гэлэн, чавганц болсон хүн дагаж мөрдвөл зохих сахилга дүрмээ зөрчих
сахил эвдэх — а.сахил алдах; б.шар шувтлах
сахил хайрлах — шашны зэрэг хүртээх
Хэлц үг
сахилын лам — хичээмтгий нь хэтэрсэн хүн
Сайхан санасныг муухайгаар бодож
Сахил авсныг нохойн баасаар утна
Сал алдвал далай ёроолд
Сахил алдвал тамын ёроолд
Самуун цагийн ноёноос
Сахил авсан чавганц дээр
Сахил аваад
Шал дордов
Сахил санваар дэвшилд тус болох
Сахил ч үгүй
Туулай ч үгүй
Зүйр цэцэн үг
Сахилаа хаясан лам шашны булай
Садар явсан эм гэрийн булай
Дургүй ламд дарж байж сахил хүртээх
Хоршоо үг
сахил санваар — буддын шашны сахилга дүрэм
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.