сийлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бичиг, зураг мэтийг хатуу юман дээр ухаж урлах
- 2.Хатуу зүйлийг зорж, юмны дүрс гаргах
- 3.Зузаан юмыг хутгаар зүсэж сийчих
- 4.шилжсэн утгаСайхан зурах, бичих.
- 1.Арга ухаан сүвэгчлэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сийлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сийлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сийллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | сийлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сийлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сийлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | сийлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | сийлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сийлээд |
| Болзох нөхцөл (-вал) | сийлбэл |
| Хүсэх (-маар) | сийлмээр |
| Захирах (-аарай) | сийлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | сийлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үсгийн бар сийлэх — үсгийн бар ухах
модон дээр тамга сийлэх — модыг ухан тамга урлах
чулуун дээр сийлэх — чулуун дээр ухан бичих
тамга сийлэх — мод, чулуу, метал зэргийг зорж, ухаж тамга урлах
шатар сийлэх — хатуу зүйлийг зорж, ухаж шатар урлах
угалз сийлэх — угалз урлах
мах сийлэх — зузаан махыг зүсэж нимгэлэх
ухаан сийлэх — нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бодож хүнд байдлаас гарах арга ухаан сүвэгчлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.