сойх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмыг гэдрэг нь татаж тогтоох
- 2.Цэнэгтэй бууг осолдохоос сэргийлж оньслох; буу сойх (цэнэгтэй бууг сум алдахаас сэргийлж оньслох
- 3.Морины жолоог татан эмээлийн бүүрэгт углаж тогтоох, хантайрах;
- 4.Идэх уух зүйлийг хязгаарлах, бага идэх
- 5.Дөнгөж чанагдсан халуун хоол ундны зүйл болон хайрагдаж улайдсан юмыг хүйтэн ус зэрэгт хийн хөргөх
- 6.Хагссан зүйлийг хүйтэн усанд дэвтээн хөөлгөж зай завсаргүй болгох
- 7.Халуун цагт идэшний зүйлийг хүйтэн сэрүүн газар тавих.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сойх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сойно |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сойлоо |
| Өнгөрсөн цаг (-в) | сойв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сойжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сойсон |
| Хэвшсэн нэр (-даг) | сойдог |
| Холбох нөхцөл (-ж) | сойж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сойгоод |
| Болзох нөхцөл (-вал) | сойвол |
| Хүсэх (-маар) | соймоор |
| Захирах (-аарай) | сойгоорой |
| Үгүйсгэх (-хгүй) | сойхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
гарыг нь сойх — гар, мөр зэрэгтээ гэмтэж бэртсэн хүний бэртэнгэтэй гарыг тохойгоор нугалан хүзүүнээс зүүж хөдөлгөөнийг хорих
шар сойх — эдэлгээний шарыг намар уяж хөнгөрөөх
гэдсээ сойх — хэмжээтэй, бага идэх
хоолоо сойх — хоолоо хязгаарлан бага идэх, хоол идэхгүй удах
тамга сойх — улайтгаж мал тэмдэглэсэн тамгыг саам, сүүнд дүрж хөргөх
модон торх сойх — хагсаж зай завсар гарсан торхыг хүйтэн усанд дэвтээн хөөлгөх
Зүйр цэцэн үг
Сойсон морины хөл цариун
Сорисон бөхийн чадал ториун
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.