солгой
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний биеийн зүүн тал, буруу тал
- 2.Нийтгэсэн, томсон зүйлийн эрч нь нар буруу эргэсэн чиглэлтэй
- 1.Буруу, гажуу
Англи утга
- тэмдэг нэрleft-handed; out of tune
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | солгой |
|---|---|
| Харьяалахын тийн | солгойн |
| Заахын тийн | солгойг |
| Өгөх орших тийн | солгойд |
| Гарахын тийн | солгойгоос |
| Үйлдэхийн тийн | солгойгоор |
| Хамтрахын тийн | солгойтой |
| Чиглэхийн тийн | солгой руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
солгой гар — зүүн гар, буруу гар
солгой тал — хүний биеийн зүүн тал
солгой хүн — аливаа ажил хэргийг ихэвчлэн зүүн гараараа хийж гүйцэтгэдэг хүн
солгой дэгээ — бөх барилдахад зүүн хөлөөр дэгээдэх мэх
солгой дээс — нар буруу эрчтэй дээс
солгой хоолойтой хүн — дууны аяыг зөв дуулж чаддаггүй хүн
солгой ёс — гажуу буруу ёс
солгой увдис — хуурамч ид шид, буруу увдис
Хэлц үг
баруун солгойгүй — а.ажил хэргийг хийж гүйцэтгэхдээ дадамгай, сурамгай; б.зөв буруу, үнэн худлыг ялгахгүй гэсэн санаа
солгой нүдээр үзэх — бусдыг дорд үзэх, ад үзэх
солгой хөлийг нь гохдох — эмзэг газрыг нь хөндөн ажил хэргээ бүтээх
солгой нүдээр үзэх/харах — бусдыг дорд үзэх, алагчилж үзэх, бусдыг буруу үзэх
Түүнийг ад үзэн, солгой нүдээр харах болсон нь учиртай.
↑ баруун солгойгүй
↑ баруун солгойгүй болох
Солгой гартай хүн саадтай
Самуун явдалтай хүн ялтай
Солгой хүн хуур барьдаггүй
Сохор хүн бөх болдоггүй
Зүйр цэцэн үг
Солгой хүн хуур барьдаггүй
Сохор хүн бөх болдоггүй
Үгийн гарал
From Proto-Mongolic *solagaï. Compare Buryat hалгай (halgaj), as well as Kazakh солақай (solaqay, “left-handed”), Bashkir һулаҡай (hulaqay, “left-handed”), Azerbaijani solaxay (“left-handed”), Tuvan солагай (solagay, “left, left-handed”). Possibly related to Proto-Turkic *sōl (“left”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.