соёо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үүдэн шүд, арааны хооронд байх ганц ёзоортой шовх шүд
- 2.Соёотой адил хэлбэртэй зүйл; соёо сахал (хоёр жигүүр нь дээшээ эргэсэн дээд уруулын сахал), соёо мөс (гоожсон уснаас хөлдөж тогтсон үзүүр тийшээ шувтан хэлбэр бүхий гозгор мөс), тэмээний соёо бөх (тэмээний босоо хэвтээ хоёр бөх
- 3.Гаанс сэтгэх махир төмөр
- 4.Сур дээсний зангилаа тайлахад хэрэглэдэг ооно, гур зэрэг амьтны эврийн үзүүрээр хийсэн багаж, шор.
- 1.Ургамлын дөнгөж цухуйж буй нахиа найлзуур
- 1.оёо соёо хорш. (энд тэнд, оочин цоочин, жигд бус байдал).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгtusk
- нэр үгsprout, germ, braird
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | соёо |
|---|---|
| Харьяалахын тийн | соёоны |
| Заахын тийн | соёог |
| Өгөх орших тийн | соёод |
| Гарахын тийн | соёоноос |
| Үйлдэхийн тийн | соёогоор |
| Хамтрахын тийн | соёотой |
| Чиглэхийн тийн | соёо руу |
| Олон тоо | соёонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
зааны соёо — зааны шовх үзүүртэй шүд
чонын соёо — чонын ганц ёзоортой хурц шүд
соёо сунгах нас — адуу, тэмээний бие гүйцэх нас буюу зургаан нас
гаансны соёо — гаанс цэвэрлэх сэтгүүр
соёо сүүл — монгол бичгийн таталган бичсэн сүүл
буудайн соёо — буудайн найлзуур
ногооны соёо — ногооны үзүүр найлзуур
хулс модны соёо — хулс модны нахиа найлзуур
соёо гарах — өвс ургамлын нахиалах, ургаж эхлэх
Хэлц үг
Соёо ургаж яваа би байтугай
Шүд зэрэгцэж байгаа барс ч даахгүй
Зүйр цэцэн үг
Соёогүй ирвэс туулайнаас айна
Хоршоо үг
араа соёо — үүдэн шүднээс хойших шүд
оёо соёо — энд тэнд, оочин цоочин, жигд бус байдал
Үгийн гарал
From Proto-Mongolic *soyaxa, perhaps from Turkic, see (perhaps spurious) Proto-Turkic *soyagu. Compared to Proto-Tungusic *surka (“canine tooth”) by Benzing. Compare Dongxiang soye shidun, soyen (“fang”), Daur soyoo (“antler branch, hoof bone spur”), Karakhanid سُيـٰاغوُ (soyağu, “cock's spur”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.