сувд
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.эрдэнэТэнгисийн цэнгэг усны салбант заламгайтан амьтны лавай доторх бөөрөнхий дун цагаан танан мөхлөг
Англи утга
- нэр үгpearl
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сувд |
|---|---|
| Харьяалахын тийн | сувдынW |
| Заахын тийн | сувдыгW |
| Өгөх орших тийн | сувдадW |
| Гарахын тийн | сувдаасW |
| Үйлдэхийн тийн | сувдаарW |
| Хамтрахын тийн | сувдтайW |
| Чиглэхийн тийн | сувд руу |
| Олон тоо | сувдуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сувд түүх — далайн ёроолоос сувд шүүрдэн гаргаж ирэх
сувд хэлхэх — сувдыг утсанд сүвлэн холбох
мөхлөг сувд — жижиг сувд
хулсан сувд — хулс модон ургадаг байдал танын адил, хэлбэр бөөрөнхийгүй, өнгө нь бүдэг эд
сувд эрэгч — далайн ёроолоос сувд түүгч
Хэлц үг
нүхлээгүй сувд — онгон дагшин байдал
сувдан дусал — нулимсын хүндэтгэл
сувдан хөлс — хурдан морины уяа сойлго тохирох үед гарах цэвэр тунгалаг хөлс
Зандан мод салбаравч сайхан үнэр нь арилахгүй
Сувд тана хэмхрэвч эрдэнийн нэрээ алдахгүй
Зүйр цэцэн үг
Эрээд олдоггүй эрдэнэ
Сураад олддоггүй сувд
Хоршоо үг
сувд тана — гоёл чимэглэлд хэрэглэх цагаан өнгийн эрдэнэс
шүр сувд — гоёл чимэглэлд хэрэглэх цагаан, улаан өнгөтэй эрдэнийн зүйл
Үгийн гарал
From Proto-Mongolic *subusun, *subud, compare Buryat субад (subad), Kalmyk сувсн (suvsn).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.