Үндсэн хэсэг рүү шилжих

суга

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    биезүй. Хүний мөрний үеийн доод этгээдийн хонхорхой; амьтны хааны угийн доорх хонхор
  2. 2.
    Дээл, цамц зэрэг хувцасны мөрний доод этгээдэд байх ухаадас; цамцны суга (цамцны их бие ханцуй хоёрын уулзвар хэсэг), суганы шилбэ хадах (дээлийн суга орчмын шилбийг хадах
  3. 3.
    Уулын хажуугийн завсар
  4. 4.
    Суман онгоцны хавирга, ёроолын уулзварын газар.
IIнэр үг
  1. 1.
    суга татах (юманд шигдсэн, лав орсон зүйлийг гэнэт сугалах), суга үсрэх (ямар нэгэн юман дотроос гэнэт огло үсрэх), суга өсөх (огцом, хурдан өсөх), суга ургах (богино хугацаанд өндөр ургах, сайн ургах).

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгarmpit

Тийн ялгал

Нэрлэхийн тийнсуга
Харьяалахын тийнсуганы
Заахын тийнсугайг
Өгөх орших тийнсугад
Гарахын тийнсуганаас
Үйлдэхийн тийн—
Хамтрахын тийнсугатай
Чиглэхийн тийнсуга руу
Олон тоосуганууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • суганы булчирхай — суганд байх тунгалагийн булчирхай

  • суганд хавчуулах — а.их бие гар хоёрын завсар хавчуулах; б.шилж. ивээлд байх

Хэлц үг

  • сугыг нь өргөх — магтаж хөөрүүлэх, баярлуулах

  • суга түших — бусдын дэм тусад найдах

  • сугыг нь түших — бусдын тусламж, тэтгэлгэнд итгэн найдаж нөмөр нөөлөгт нь явах

  • суганд нь хавчуулагдах/суганд нь хоргох — ивээлд нь байх

  • суганд шургах — үл бүтэх этгээдийн эрх сүрийг даган түшиглэж аврагдах

  • сугандаа хавчиж байгаад хийх — а.тун амархан биелүүлнэ, хялбархан дөнгөнө; б.илүү чадна, мэднэ гэсэн бардуу тавлах үг

  • суганд [нь] хавчуулагдах/суган дор хоргох — бусдын ивээлд байх

    Нүүхэд бүл мөхөсдөх тул ойр хавь явж, үрээ даага унаж, хонь сааль сааж, Болдын суганд хавчуулагдаж явдаг залуу чадамгай хэдэн лам, хар хүмүүсийг авчирч ачаалуулав (Ц.Дамдинсүрэн, Гологдсон хүүхэн).

    Таны алтан суган дор хоргосон хүмүүс нээрээ ч одоохондоо болж л байна гэж хариу ам нээлээ (Ж.Пүрэв, Гурван зангилаа).

Зүйр цэцэн үг

  • Сурсан эрдэм сугаар гарахгүй

Хоршоо үг

  • суга цавь — хүн, амьтны гарын уг болон гуяны угийн нимгэн хөрстэй хонхорхой

  • судаг суга — уулын хажуугийн хонхор болон завсар газар

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.