судалгаа
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Алив юмны зүй тогтлын учрыг олох үйл ажиллагаа, судлах ажиллагаа
- 2.Учир шалтгааныг тогтооход шаардлагатай өгөгдлийг бий болгох, цуглуулах, ангилах, хамаарлыг тогтоож дүгнэлт гаргах үйл ажиллагаа
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгa research
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | судалгаа |
|---|---|
| Харьяалахын тийн | судалгааныW |
| Заахын тийн | судалгаагW |
| Өгөх орших тийн | судалгаандW |
| Гарахын тийн | судалгаанаасW |
| Үйлдэхийн тийн | судалгаагаарW |
| Хамтрахын тийн | судалгаатайW |
| Чиглэхийн тийн | судалгаа руу |
| Олон тоо | судалгаануудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
судалгааны ажил — эрдэм шинжилгээний ажил
судалгааны үр дүн — эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үеийн тодорхой үр дүн
судалгаа хийх — судлахуун болсон зүйлийнхээ тогтолцооны учир, утгыг олохоор шинжлэн судлах
судалгаа явуулах — судлан шинжлэх
судалгааны баримт — судалгаанд ашиглах хэрэглэгдэхүүн
Хоршоо үг
ажиглалт судалгаа — тандан судлах үйл ажиллагаа
судалгаа шинжилгээ — судлан шинжлэх үйл ажиллагаа
хайгуул судалгаа — байгалийн баялагийг илрүүлж шинжлэх үйл ажиллагаа
Товчилсон үг
ССШТ — Сургалт, Судалгаа Шинжилгээний Төв
СТҮБ — Судалгаа, Туршилт, Үйлдвэрлэл, Бизнес
ЭХСХТ — Эрчим Хүчний Судалгаа, Хөгжлийн Төв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.