Үндсэн хэсэг рүү шилжих

сурах

үйл үгнэр үг/sʊrəx/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠰᠤᠷᠬᠤ

Тайлбар

Iүйл үг
  1. 1.
    Ямар нэгэн мэдлэг, заншлыг эзэмших, мэдэхгүй, чадахгүй зүйлээ мэддэг чаддаг болох
  2. 2.
    Занших, дадах
IIүйл үг
  1. 1.
    Сураглах, сурвалжлах, асуух

Ойролцоо үг

Англи утга

  • үйл үгto learn; to study; to become accustomed
  • үйл үгto ask

Үйл үгийн хувирал

Үйлдэх нэр (-х)сурах
Одоо ирээдүй цаг (-на)сурна
Өнгөрсөн цаг (-лаа)сурлаа
Өнгөрсөн цаг (-в)сурав
Өнгөрсөн цаг (-жээ)сурчээ
Үйлдсэн нэр (-сан)сурсан
Хэвшсэн нэр (-даг)сурдаг
Холбох нөхцөл (-ж)сурч
Урьдчилах нөхцөл (-аад)сураад
Болзох нөхцөл (-вал)сурвал
Хүсэх (-маар)сурмаар
Захирах (-аарай)сураарай
Үгүйсгэх (-хгүй)сурахгүй

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • бичиг үсэг сурах — бичиг үсэгт тайлагдах

  • бодож сурах — тоо бодож чаддаг

  • найруулж сурах — а.үгийн өнгө аясыг тохируулан бичиж чаддаг болох; б.жүжиг, киног зааварлан тоглуулж чаддаг болох; в.эм тан, элдэв бодосыг хооронд нь тохируулан найруулж чаддаг болох

  • сурах бичиг — ямар нэгэн зүйлийг сурахад туслах гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүн

  • сурах зүйл — сурч авууштай зүйл, мэддэг чаддаг болох ёстой зүйл

  • хөгжим сурах — хөгжим тоглож чаддаг болох

  • хөдөлмөр сурах — юм хийж чаддаг болох, ажил хөдөлмөр эрхэлж чаддаг болох

  • шатар сурах — шатар тоглож чаддаг болох

  • амархан сурах — хийж чаддаггүй байсан ямар нэгэн зүйлээ богино хугацаанд хийж чаддаг болох

  • муу зан сурах — муу зуршилтай болох

  • ялгаж сурах — ялгаж таньдаг болох

Хэлц үг

  • сурсан биш төрсөн — угийн, төрөлхийн

  • Сурах нь мангас

  • Идэх нь гахай

  • Сурах хүн сонор

  • Мэдэх хүн мэхтэй

  • Сурах хүнд зориг

  • Сургах хүнд арга

Зүйр цэцэн үг

  • Сураад барагдашгүй эрдмийн далай

  • Судлаад барагдашгүй бодосын далай

  • Сурах хүнд зориг

  • Сургах хүнд арга

  • Сурахын дайсан бардам

  • Явахын дайсан залхуу

  • Сурсан эрдмээр сувдыг ч олно

  • Ариун эрдмээр алтыг ч олно

  • Сурснаа муурын хумс мэт нуух

  • Сурснаараа нөхөртөө тусал

  • Сураагүйгээ бусдаас асуу

  • Сурсны сайн нь хэрэглэх дээр

  • Судалсны дүн нь бүтээл дээр

  • Сурсан нь далай

  • Сураагүй нь балай

  • Сураад олдоггүй сувд

  • Эрээд олдоггүй эрдэнэ

  • Сурсан сураагүй хоёрын хооронд

  • Сурсан газрын шороо нь хоол

  • Сурсан занг сураар боож болохгүй

  • Хөгшин азарга жороо сурах

  • Сурсан дуугаа дуулж ирсэн замаараа буцах

Хоршоо үг

  • сурах мэдэх — ойлгож танин мэдэж авах

  • эрэх сурах — сураг ажиг олохоор хөөцөлдөх

Товчилсон үг

  • АБЯСБСНРГ — Ардын Боловсролын Яамны Сурах Бичиг, Сэтгүүлийн Нэгдсэн Редакцийн Газар

  • СБСНР — Сурах Бичиг, Сэтгүүлийн Нэгдсэн Редакц

Үгийн гарал

From Proto-Mongolic *sur-, compare Buryat һураха (huraxa), Kalmyk сурх (surx), Dongxiang suru.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.