сургаал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн үзэгдлийн тухай онолын цогц, номлол
- 2.Зааж захиж, сургамжлан хэлэх үг
- 3.Хүмүүжилтэй, сургаал авсан
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сургаал |
|---|---|
| Харьяалахын тийн | сургаалын |
| Заахын тийн | сургаалыг |
| Өгөх орших тийн | сургаалд |
| Гарахын тийн | сургаалаас |
| Үйлдэхийн тийн | сургаалаар |
| Хамтрахын тийн | сургаалтай |
| Чиглэхийн тийн | сургаал луу |
| Олон тоо | сургаалууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
байгалийн тухай сургаал — байгалийн тухай онолын цогц, номлол
сургаал айлдах — ихэс дээдэс, ахмад настнаас бусдад зааж сургаж үгээ хэлэх
сургаал үг — захиж сургамжилсан үг
аавын сургаал — аавын захиж, зааж хэлсэн үг
ардын сургаал — ард түмний дундаас гарсан сургамж үг
сургаал хайрлах — нас ахмад юм уу, албан тушаал их хүнээс багад зааж сургах
сургаал авах — бусдын хэлэх, сургахыг хүлээх
дээдсийн сургаал — дээдсийн номлол, заавар, сургамж
мэргэдийн сургаал — мэргэдийн зааж номлосон үг
Хэлц үг
Давс шорвог боловч идээний амтанд тустай
Сургаал хатуу боловч хувийн ахилд тустай
Сойлго сайтай морины үс нь өнгөтэй
Сургаал сайтай хүүхдийн үг нь аятай
Сургаал үгийн билигт
Солбилгүй засагт
Ус юмыг ариутгана
Сургаал хүнийг хүмүүжүүлнэ
Хууль уран
Сургаал цэцэн
Зүйр цэцэн үг
Сургаалгүй явбал зан атаршина
Сурталгүй явбал бие атаршина
(ёс суртал эрхэм); #Хүмүүжилтэй
Сургаал авсан: сойлго сайтай морины үс нь өнгөтэй
Сургаал сайтай хүүхдийн үг нь аятай
Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэнэ
Хоршоо үг
айлтгал сургаал — мэргэд болон ахмад хүний хэлсэн үг
сургаал заавар — захиж сургасан үг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.