суудал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Суудаг байр, сандал
- 2.Ээлж, ээлжийн ажилтай
- 3.шилжсэн утгаАлбан тушаал; сайдын суудалд суух (сайдын алба хаших).
- 1.Өгзөг; суудал дээр хатиг гарах (өгзөг дээр нь хатиг гарах), өмд суудлаараа ханзрах (өмд өгзөгний хэсгээрээ ханзрах).
Англи утга
- нэр үгseat, duty
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | суудал |
|---|---|
| Харьяалахын тийн | суудлын |
| Заахын тийн | суудлыг |
| Өгөх орших тийн | суудалд |
| Гарахын тийн | суудлаас |
| Үйлдэхийн тийн | суудлаар |
| Хамтрахын тийн | суудалтай |
| Чиглэхийн тийн | суудал луу |
| Олон тоо | суудлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
арын суудал — эгнээний араар буй байр
голын суудал — танхимын гол хэсэгт буй сандал
зөөлөн суудалтай вагон — ор, сандал нь зөөлөвчтэй вагон
суудал дүүрэх — сул сандалгүй болох
суудал солих — сууж байсан газраа өөрчлөх
суудал засах — а.суудлаа биедээ эвтэй болгох; б.суух юм бэлдэх
суудал зэрэгцэх — а.суудал нь нэг дор, нэг эгнээнд байх; б.шилж. зэрэг зиндаа ижил болох
суудлаа налах — суудлын түшлэ-гийг ар нуруугаараа түших
суудлаа өгөх — а.сууж байсан байраа бусдад шилжүүлэх; б.шилж. албан тушаалаа өгөх
суудлаа эзлэх — суух байраа олох, суух
суудлаасаа босох — сууж байсан байрнаасаа өндийх
суудалдаа суух — өөрийн суувал зохих суудлаа эзлэх
суудлын галт тэрэг — хүн тээвэрлэх галт тэрэг
суудлын тэрэг — хүн суух машин
суудал хатуутай — а.сурч судлахад тэсвэр хатуужилтай; б.шилж. барцадтай
алтан суудал — наадамд уралдаад ест давхисан морь
суудал горилох — ээлжээ хүлээх
Хэлц үг
суудал доор нь ногоо ургах — а.удтал босохгүй суух; б.улирлыг дагаж бэлчээрээ тохируулахгүй өвөлжөөндөө ягшран суух
суудал алдах
сууж дийлэхгүй оволзохӨргөст олбог үзсэн шиг суудал алдаж, Бурам хөгшин цэл хөх царайлаад... (Баяндалай, Гологдсон хүүхэн).
суудал хатуутай — сурч судлах ажилд тэсвэр хатуужилтай
Балбар чинь толгой хүндтэй, суудал хатуутай хүү билээ.
Санаа нь саранд
Суудал нь газарт
Санаа нь хярд
Суудал нь сууриндаа
Суудал суулгын чинээ
Сурсан нь Сундуйн гурван боть
Зүйр цэцэн үг
Дээд хүн нь суудлаа олохгүй бол доод хүн нь гүйдлээ олохгүй
Хоршоо үг
нүүдэл суудал — нүүж суух элдэв ажил төрөл
явдал суудал — явж суух ажил хэрэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.