сэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Чоно зэрэг араатны барьж идсэн амьтны үлдэгдэл
- 2.Элэгдэж эвдэрсэн юмны үлдэгдэл тамтаг; сэг болгох (тамтаг болгох), малгайн сэг (малгайнаас хуучирч муудаж үлдсэн юм), машины сэг (эвдэрч хэмхэрсэн машинаас үлдсэн юм), сэг сэлт хорш. (сэг болон бусад юм
- 3.Эрэмдэг зэрэмдэг болох
- 4.Зэмдэг, тэмдэг
- 1.Завсарлах, түр зогсолзох, хоромхон зуурын амсхийлт; ажил сэг хийх (ажил түр завсарлах), бороо сэг хийх (бороо түр зогсох), сэг хийлгэх (түр зуур амсхийлгэх), сэг хийх (а.хийж байсан үйл явдлаа түр зогсож амсхийх; б.орсон бороо, цас, салхилсан салхи шуурга зэргийн түр зогсож арилах, тогтнох; в.хүний биеийн өвчин зовуурь түр намжиж, амсхийх; г.юмыг гүйцэд хийхгүй, дутуу хагас орхих, хэрэгцээг алдуулах, гутаах зэргээр сэглэх).
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэг |
|---|---|
| Харьяалахын тийн | сэгийн |
| Заахын тийн | сэгийг |
| Өгөх орших тийн | сэгэнд |
| Гарахын тийн | сэгнээс |
| Үйлдэхийн тийн | сэгээр |
| Хамтрахын тийн | сэгтэй |
| Чиглэхийн тийн | сэг рүү |
| Олон тоо | сэгнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сэг үзэгдэх — үхсэнээс үлдсэн юм үзэгдэх
сэг эргэх — үхсэн малын үлдэгдэл дээр дахин ирэх
малын сэг — үхсэн малын үлдэгдэл
сэгийн хэрээ — амьт. - сэгэн дээр эргэлдэх хэрээ
сэг яс — үхсэн амьтнаас үлдсэн яс
өвчний сэг болсон хүн — өвчинд баригдсан хүн
сэг болсон амьтан — өвчинд нэрвэгдэн амь төдий болсон хүн
Хэлц үг
сэг харсан хэрээ шиг — ямар нэгэн зүйлд ихэд шунамхайран эргэцэх, манах
Хоршоо үг
сэг зэм — үхсэн мал, амьтны үлдэгдэл
сэг сэлт — сэг болон бусад юм
сэг зэмдэг — хагас дутуу, зэрэмдэг
сэг тэмдэг — эрэмдэглэж зэрэмдэглэсэн юмнаас үлдсэн зүйл, гэрч болох зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.