сэжиг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юманд битүү тааварлан хардах явдал, муу юм тохиолдож болзошгүйг зөгнөх сэрэл
- 2.Бузар муухай юмнаас жигших сэтгэл; сэжиг хүрэх (юмнаас жигших сэтгэл төрөх), сэжгээр өвдөх сүжгээр эдгэх зүйр. (хүний сэжиглэх, сүсэглэх гэдэг сэтгэл санааных
- 3.Ажиг таавар; сэжиг арилах (санаанд байсан ажиг, таавар байхгүй болох), сэжиг таавар хорш. (ямар нэгэн нөхцөл бололцооноос ургуулан хардах нь), сэжиг таамаг хорш
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгdoubt
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэжиг |
|---|---|
| Харьяалахын тийн | сэжгийн |
| Заахын тийн | сэжгийг |
| Өгөх орших тийн | сэжигд |
| Гарахын тийн | сэжгээс |
| Үйлдэхийн тийн | сэжгээр |
| Хамтрахын тийн | сэжигтэй |
| Чиглэхийн тийн | сэжиг рүү |
| Олон тоо | сэжгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
атгаг сэжиг — өшөө хорсол өвөрлөсөн далд санаа
хилс сэжиг — гүжир
сэжиг авах — хар төрөх
сэжиг авахуулах — хар авахуулах, ямар нэг юмны сэжүүр мэдрүүлэх
сэжиг өгөх — хар төрүүлэх
сэжиг төрүүлэх — сэжиглүүлэх
сэжиг төрөх — хар төрөх, битүү таавар төрөх
ноцтой сэжиг — онцгой шинжтэй хар
Хэлц үг
Буг бодлоор
Сэжиг сэтгэлээр
Сэжиг баймааж айдаг
Шарилж баймааж хатгадаг
Сэжиг ихэдвэл өвчин болно
Сэнхүүргэ ихэдвэл зуд болно
Сэжиг сэтгэлд харш
Төмөр чөдөр хөлд харш
Сэтгэл гэдэг биенээс эрхэм
Сэжиг гэдэг сэтгэл хэцүү
Зүйр цэцэн үг
Сэжгээр өвдөх сүжгээр эдгэх
Хоршоо үг
сэжиг таавар — ямар нэгэн нөхцөл бололцооноос ургуулан хардах нь
сэжиг таамаг — ямар нэгэн зүйлийн тухай тааварласан бодол
сэжиг тэмдэг — ажиж мэдсэн, таамагласан зүйл
ажиг сэжиг — а.ажиглаж сэжиглэсэн бодол; б.хардаж сэрдэх далд санаа
Үгийн гарал
Cognate with Buryat һэжэг (hežeg) and Kalmyk сеҗг (sejg, “suspiciousness”), from Proto-Common Turkic *sẹ̄zig (“doubt”), compare Turkish sezi (“foreboding”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.