сэлгэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сэлэх, солих, ээлжлэх
- 2.Сэлгүүцэх, хэсэх тэнэх; өрөө тасалгаа сэлгэх (өрөө тасалгаагаар сэлгүүцэх
- 3.Халуун хүйтэн харшилдуулах, халуун юмыг хүйтэн юманд хийж хөргөх.
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сэлгэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сэлгэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сэлгэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | сэлгэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сэлгэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сэлгэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | сэлгэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | сэлгэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сэлгээд |
| Болзох нөхцөл (-вал) | сэлгэвэл |
| Хүсэх (-маар) | сэлгэмээр |
| Захирах (-аарай) | сэлгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | сэлгэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
морь сэлгэх — унаагаа юүлэх
нутгаа сэлгэх — нутгаа солих, өөр нутаг руу нүүх
хөлөө сэлгэж зогсох — хөлөө ээлжлэх
сэлгэж өмсөх — хувцсаа сольж өмсөх
авиа сэлгэх хэл — шинж. - хэлэх явцад авиа өөрчлөгдөн хэлэгдэх
Зүйр цэцэн үг
Сэлгээд унах унаатай
Сэгсрээд өмсөх хувцастай
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.