сэргэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Дордож доройтсон байдлаас сэхэж дээрдэх, дээшлэх
- 2.Унтсан амьтны нойр ханаж сэрэх, нойрмоглохоо болих
- 3.Мартагдаж удсан хэрэг явдал дахин үүдэн гарах
- 4.Хүн, амьтны ухаан мэдрэл дахин орох, сэхэх; ухаан сэргэх (а.дахин ухаан орох; б.ухаан санаа саруулсах).
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сэргэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сэргэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сэргэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | сэргэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сэргэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сэргэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | сэргэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | сэргэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сэргээд |
| Болзох нөхцөл (-вал) | сэргэвэл |
| Хүсэх (-маар) | сэргэмээр |
| Захирах (-аарай) | сэргээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | сэргэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ажил нь сэргэх — ажил дээшлэх, өөдлөх
ногоо сэргэх — хатаж гандсан ногоо дахин ургаж эхлэх
нүд сэргэх — нүд нь гэрэлтэх, гал цогтой болох
сэтгэл сэргэх — сэтгэл хөгжих, урам зориг орох
урам сэргэх — урам хөгжих, урам орох
хийморь сэргэх — цог заль нь бадрах, ажил хэрэг бүтэмжтэй сайн болох
сэргэн мандах — өөдлөн дэвжих
байгаль сэргэх — ургамал ногоо жигдрэн ургаж байгаль дэлхий өнгө засах
ургамал ногоо сэргэх — ургамал ногоо жигдрэн ургах
сэргэн санагдах — мартагдсан зүйл дахин санагдах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.