сэтгэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүний сэтгэн бодох чадвараас үүдэлтэй харилцан адилгүй үзлийн илрэл, санаа бодол, дур хүсэл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmind, spirit, heart (seat of emotion)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэтгэл |
|---|---|
| Харьяалахын тийн | сэтгэлийнW |
| Заахын тийн | сэтгэлийгW |
| Өгөх орших тийн | сэтгэлдW |
| Гарахын тийн | сэтгэлээсW |
| Үйлдэхийн тийн | сэтгэлээрW |
| Хамтрахын тийн | сэтгэлтэйW |
| Чиглэхийн тийн | сэтгэл лүү |
| Олон тоо | сэтгэлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дотор сэтгэл — сэтгэл санаа
нэгэн үзүүрт сэтгэл — аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр хандах хандалга
сэтгэл алгасах — санаа самуурах, бодлогошрол мартагнах
сэтгэл алдах — а.санаа зовон гутрах; б.итгэлгүй болох; в.хэн нэгэнд дурлах
сэтгэл амрах — сэтгэл санаа зовох зүйлгүй болох
сэтгэл амсхийх — сэтгэл түр амрах
сэтгэл баясах — сэтгэл хөгжих, урам сэргэх
сэтгэл булаах — эрхгүй дурламаар санагдах
сэтгэл бэлчих — анхаарал сарниж элдвийг шохоорхох
сэтгэл гонсгор явах — ямар нэгэн юманд санаа бодол ханамжгүй явах
сэтгэл гижигдэх — дур сэтгэлийг хөдөлгөх
сэтгэл гутах — урам зориг унтрах
сэтгэл гүйцэх — санасан хүссэндээ хүрэх
сэтгэл догдлох — баярлах, уярах, сандрах, яарах зэргээс зүрх булгилан сэтгэл хөөрөх
сэтгэл дундуур байх — сэтгэл гонсгор байх
сэтгэл дурнаа зохистой — үнэхээр сэтгэл булаахаар юм
сэтгэл дуулах — дотроо баярлах
сэтгэл дүүрэн — сэтгэл ханамжтай
сэтгэл засах — тайтгаруулах
сэтгэл зовох — сэтгэл санаа зовних
сэтгэл зовних — сэтгэл ямар зүйлд бага зэрэг шаналах
сэтгэл зөөлрөх — сэтгэл уярах
сэтгэл зүйч — сэтгэл судлалаар мэргэшсэн хүн
сэтгэл маажих — санаа амаргүй болгох
сэтгэл нийлэх — санаа явдал зохицох
сэтгэл нийцэх — санаанд таарах, зохицох
сэтгэл мэдэхгүй — санасанд хүрэхгүй
сэтгэл онгойх — сэтгэл уужрах, санаа амрах
сэтгэл өвдөх — санаа зовох
сэтгэл самуурах — сэтгэл бэлчин элдэв зүйлийн юм бодогдох
сэтгэл судлал — сэтгэхүйн үйл ажиллагаа, түүний зүй тогтлыг судлах ухаан
сэтгэл сэвтээх — янаг хайрын сэтгэлийг хөргөх
сэтгэл сэргэх — санаа сэтгэл хөхөн баясах
сэтгэл сэрхийх — нэг юм санаанд гэнэт орж сэтгэл эвгүйрхэх
сэтгэл тавгүй байх — сэтгэл тогтворгүй, тайван биш байх
сэтгэл тавирах — ямар нэг зүйлийн талаар анхаарах
сэтгэл тайвшрах — сэтгэл санаа зовох юмгүй тайван болох
сэтгэл татах — эрхгүй дурлах байдал төрөх
сэтгэл төөрөх — санаа сэтгэл үймрэх, самуурах
сэтгэл түгших — сэтгэл тайвангүй болох
- … болон өөр 87
Хэлц үг
сэтгэл урагдах — өр өвдөх, сэтгэл шимшрэх
сэтгэлийн уяа — бодлоос огт гарахгүй ямагт дурсан санагдаж байдаг зүйл
сэтгэл нь цадаагүй — гэдэс цадсан боловч юм дахиж идмээр санагдаад байх
сэтгэл дэнстэй — сэтгэл амаргүй
сэтгэлийн бичин тонгорцоглох — сэтгэл ихэд хөдөлж байж суух аргагүй болох
сэтгэлээс бөөн чулуу авч хаях — санаа амрах, зовох зүйлгүй болж тайвшрах
сэтгэлд бул хар чулуу болох — санааг ихэд зовоох
сэтгэл алдах — хүнд хайр сэтгэлтэй болох
Тэгээд ч зогссонгүй охин Нарандэлгэрт нь сэтгэл алдан, түүнтэй байнга уулздаг байснаа больжээ (Т.Юмсүрэн, Ээж хайрханы дууль).
сэтгэл бэлчих/бэлчээх — анхаарал сарних, элдэв зүйл шохоорхох
Сумын дарга дуугаа өндөр намгүй нэг хэвээр үргэлжлэн илтгэл хийсэн нь тоо даанч олон. Үг баахан нуршсан тул Ширчин удалгүй сэтгэл бэлчиж, тэр уудам саруул клубийн дотоод бүхнийг үзэхүл шалны нь дотоод банз тутмыг хүртэл нүдэлж, хэдийн нь таньснаар барахгүй, барихад нь мод зөөж, гар бие оролцож байснаа саналаа (Б.Ринчен, Үүрийн туяа).
сэтгэл бэлчээх — санаашран бодох
Болд алсын аянд мордохынхоо өмнө гэрийнхээ хойд бор толгой дээр гарч суугаад хэсэгхэн сэтгэл бэлчээн, гэрийн зүг харснаа цааш явлаа.
сэтгэл маажих — санаа амаргүй болгох
Хүний зодоочин цусаар худалдаж авсан бузар идээ гэдэг үг Хонгорын сэтгэлийг маажин өнөөдрийн зодоонд дийлсэн биш, дийлэгдсэн юм шиг хар сэтгэл төрж байв (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
сэтгэлд нь юм хийх — гомдоох
Муу данхар өвгөнөө хайр халамжаар дутаан сэтгэлд нь юм хийчихгүй юм сан (Б.Ганбат, Үүрэг).
сэтгэлд хур буух — туйлаар баярлаж хөөрөх
Хэцүү амьдралд хамт зовж танилцсан нөхөртэйгөө уулзаад сэтгэлд нь хур бууж цэцэг ургасан Хуяг юу ярьж юу асуухаа мэдэхгүй балмагдан дэмий л “за хө, тэгээд” гэж тэвдэнэ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
сэтгэлээ дор болгох — сэтгэлээ барин номхон хүлцэнгүй байх
Бурхны ном шүтэгч сэтгэлээ дор болгон юманд хүлээцтэй хандаж байх учиртай.
сэтгэхээ зогсоох — үхэх
Гурван сарын арван дөрөвний үдийн хойнох нь хоёр цаг гурван мөчид одоо үеийн хамгийн агуу их бодлоготон сэтгэхээ зогсоов (Энгельс, Марксын бурхан дээрх яриа).
Жолоо охор
Сэтгэл чухал
Зориг нэгдсэн хүний зам нь нэг
Сэтгэл таарсан хүний санаа нь нэг
Насан залуу зориг чанга
Сэтгэл ариун оюун тунгалаг
Санаа зовнино
Сэтгэл хөдөлнө
Сүүж нь шороон дээр
Сэтгэл нь ширээн дээр
Сэнжгүй суулганд оосор яаж тогтоно
Сэтгэл өндөр хүнд хишиг яаж тогтоно
Сэрүүн бороо ороход сөөг давахгүй нөмөр
Сэтгэл зовоод ирэхэд сархад давахгүй нөмөр
Сэтгэл гэдэг биенээс эрхэм
Сэжиг гэдэг сэтгэл хэцүү
Сэтгэл гэч янагийнх
Халамж гэгч хайрынх
Сэтгэл нийлж
Зүтгэл дүйх
Сэтгэл нь хоорондоо буруутгавал амьд хоёр ч таардаггүй
Сэмж нь шороон дээр
Сэтгэл нь ширээнд
Бөгс нь шороонд
Сэтгэл санаа нь сансарт
- … болон өөр 16
Зүйр цэцэн үг
Сэтгэлийн хирээс биеийн хир
Сэтгэл нь ширээн дээр
Сүүж нь шороон дээр
Сэтгэл гэмтний санаа амаргүй
Сэтгэлийн тэнхээгээр мянгыг давна
Сэтгэлийн харанхуйгаас шөнийн харанхуй
Сэтгэлээс гай
Сэжгээс барцад
Сэтгэлд сэвтэй бол хормойд хийтэй
Хоршоо үг
бодол сэтгэл — ухаанд төрөх санаа
бие сэтгэл — санаа бодол
дур сэтгэл — хайр сэтгэлээс үүдэх хүний сэтгэхүйн илрэл
сэтгэл санаа — хүний хүсэл зориг, санаа бодол
сэтгэл зориг — хүний бодол сэдэл түүнийг гүйцээх итгэл, чармайлт
сэтгэл зүрх — дотоод санаа бодол, чин сэтгэл
хайр сэтгэл — дурлан хайрлах сэтгэл
хүсэл сэтгэл — юмыг эрмэлзэх, мөрөөдөх сэтгэл
Товчилсон үг
СМӨЭБ — Сэтгэл Мэдрэлийн Өвчнийг Эмчлэх Больниц
СМУД — Сэтгэл Мэдрэлийн Улсын Диспансер
СМЭСТ — Сэтгэл Мэдрэлийн Эмгэг Судалгааны Төв
Үгийн гарал
By surface analysis, сэтгэ- (setge-, “to think”) + -л (-l). Inherited from Classical Mongolian ᠰᠡᠳᠬᠢᠯ (sedkil), from Middle Mongol ᠰᠡᠳᠬᠢᠯ (sedkil), from Proto-Mongolic *sedkil. Compare to Buryat сэдьхэл (sedʹxel), Mogholi sgili; Tuvan сеткил (setkil).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.