сэтгэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ургуулан бодох, санаачлан бодох, тунгаан бодох
- 2.Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд оюун санаандаа өгөгдлийг бий болгох, цуглуулах, ангилах, боловсруулах, дүгнэлт гаргах үйл явц
- 1.Бөглөрсөн нүх сүв мэтийг сэтгүүрээр ухаж хатгаж нээх; гаанс сэтгэх (гаансыг сэтгүүрээр ухах, төнхөх, битүүрснийг нь арилгах).
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | сэтгэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | сэтгэнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | сэтгэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | сэтгэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | сэтгэжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | сэтгэсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | сэтгэдэг |
| Холбох нөхцөл (-ж) | сэтгэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | сэтгээд |
| Болзох нөхцөл (-вал) | сэтгэвэл |
| Хүсэх (-маар) | сэтгэмээр |
| Захирах (-аарай) | сэтгээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | сэтгэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сэтгэх чадвар — ургуулан бодох, шинээр санаачлан бодох чадвар
чөлөөтэй сэтгэх — аливаа үзэл онол, хэв загварт баригдалгүй бодож тунгаах
сэтгэхээ зогсох — үхэх
Хэлц үг
Сэтгэх тусам цэцэн болно
Сэрэмжлэх тусам сэргэг болно
Зүйр цэцэн үг
Сэтгэх тутам цэцэн болно сэрэмжлэх тутам сэргэг болно
Хоршоо үг
бодох сэтгэх — оюун ухаанаа ажиллуулах
сэрэх сэтгэх — шинийг хайх, санаачлах, бодох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.