сэтгүүл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн тусгай мэргэжлийн тухай юмуу ямар нэгэн асуудлын утга учир, чанар, байдал зэргийг олон нийтэд таниулах зорилготой тогтмол хэвлэл; сар тутмын сэтгүүл (сард нэг удаа гардаг сэтгүүл), сэтгүүл зүй (сонин хэвлэл, радио, телевизийн үүсэл хөгжлийн түүхэн замнал, одоогийн төлөв, ирээдүйн хандлага тэдгээрийн дамжуулан нэвтрүүлж буй мэдээ мэдээлэл, материалын бүхий л үйл ажиллагааг судлах, үнэлэлт дүгнэлт өгөх ухаан), сэтгүүлийн дугаар (сэтгүүлийг дэс дараалсан тоо), сэтгүүлийн эрхлэгч (сэтгүүлийн ажлын үйл явцыг хариуцан ажиллах хүн), сэтгүүл захиалах (захиалгаар сэтгүүл авч унших), сонин сэтгүүл хорш. (тодорхой хугацаанд тогтмол хэвлэгддэг олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэх болон танин мэдэхүйн ач холбогдол бүхий хэвлэл
- 2.хуучирсанЦаг үеийн байдлыг гаргах богино хэмжээний баримтат кино.
Англи утга
- нэр үгmagazine
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэтгүүл |
|---|---|
| Харьяалахын тийн | сэтгүүлийн |
| Заахын тийн | сэтгүүлийг |
| Өгөх орших тийн | сэтгүүлд |
| Гарахын тийн | сэтгүүлээс |
| Үйлдэхийн тийн | сэтгүүлээр |
| Хамтрахын тийн | сэтгүүлтэй |
| Чиглэхийн тийн | сэтгүүл лүү |
| Олон тоо | сэтгүүлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Хоршоо үг
сонин сэтгүүл — тодорхой хугацаанд тогтмол хэвлэгддэг олон нийтэд мэдээ мэдээлэл хүргэх болон танин мэдэхүйн ач холбогдол бүхий хэвлэл
Товчилсон үг
ЭССЗ — Эрэн Сурвалжлах Сэтгүүл Зүй
Үгийн гарал
сэтгэх (setgex, “to think”) + -үүл (-üül).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.