сэхээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ухвар, оюун санаа, мэдрэл; сэхээ авах (санаа авах, гэнэт нэг бодол орох), сэхээ алдах (ухаан мэдрэлгүй болж манарах), сэхээ муутай (ухвар буурай), сэхээ орох (а.мэдээ, мэдрэлтэй болох; б.балмагдсан хүн ухаан санаа нь тэгширч, ухварлаж эхлэх), сэхээ өгөх (юм бодох зав өгөх, юмыг ухаарах цаг өгөх), ухаа сэхээ хорш. (а.хүний тархины эрүүл ажиллагаа; б.авхаалж самбаа), сэхээнд нь сэрх үхэж ухаанд ухна үхсэн зүйр
- 2.Оюуны мэдлэг
- 1.Хотын хэрэм, хашлага дээгүүр гаргасан харвах, хараалах сэтэрхий;
- 2.Буу хараалах онь.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сэхээ |
|---|---|
| Харьяалахын тийн | сэхээний |
| Заахын тийн | сэхээг |
| Өгөх орших тийн | сэхээд |
| Гарахын тийн | сэхээнээс |
| Үйлдэхийн тийн | сэхээгээр |
| Хамтрахын тийн | сэхээтэй |
| Чиглэхийн тийн | сэхээ рүү |
| Олон тоо | сэхээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Зүйр цэцэн үг
Сэхээнд нь сэрх үхэж ухаанд ухна үхсэн
Хоршоо үг
ухаа сэхээ — а.хүний тархины эрүүл ажиллагаа; б.авхаалж самбаа
самбаа сэхээ — арга ухаан, заль
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.