сүвээ
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.биезүй. Хүн, амьтны цээжний хоёр хажуугийн доод хэсэг
- 2.Өндөр юмны бүслүүр хавийн хажуу
- 1.Маанийн зуун найман эрихний хорин долоодахь бүрийн зааг дээр хэлхсэн мөхлөгүүд
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүвээ |
|---|---|
| Харьяалахын тийн | сүвээний |
| Заахын тийн | сүвээг |
| Өгөх орших тийн | сүвээнд |
| Гарахын тийн | сүвээнээс |
| Үйлдэхийн тийн | сүвээгээр |
| Хамтрахын тийн | сүвээтэй |
| Чиглэхийн тийн | сүвээ рүү |
| Олон тоо | сүвээнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүвээ хавирга — хүн, малын хавирганы эцсийн гурван хос
сүвээ хавис — сүвээний гурван хавирга
сүвээ нэвт тарган — сүвээний хавирга махгүй шахам, их өөхтэй
сүвээ рүү хатгах — цээжний хоёр хажуу руу нь хатгах
уулын сүвээ — уулын дунд хавийн хажуу
маанийн эрихний шүрэн сүвээ — маанийн эрихний шүрээр хийсэн мөхлөг
хуван сүвээ — хуваар хийсэн эрихний мөхлөг
Хэлц үг
авын сүвээ — ан авын жигүүр
сүвээгээр нь тэнгэр харагдах — маш туранхай
сүвээг сүлбэж, хавиргыг хатгах — өөр хооронд нь яс хаяж муудалцуулах
сүвээ сүлбэж, хавиргыг хатгах — муудалцуулах
Жамуха өгүүлрүүн
Сүвээ алдвал
Сүйд орох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.