сүр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтан болон юмны гайхалтай, бахдалтай, аймаар, болгоомжилмоор дүр байдал
- 1.сүр сүр/сүр сар (салхи салхилахад юм хөдлөх чимээ), сүр сар хийх (гэнэт огцом их дуу чимээ болон хөдлөх), сүр хийх (сүр гэх чимээ гарах).
- 1.сүр тавих шашин. (гурван цагаан, гурван амттаныг замбай гурилтай хольж шатаан чөтгөр сахиулсанд өглөг өгөх зан үйл).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүр |
|---|---|
| Харьяалахын тийн | сүрийн |
| Заахын тийн | сүрийг |
| Өгөх орших тийн | сүрд |
| Гарахын тийн | сүрээс |
| Үйлдэхийн тийн | сүрээр |
| Хамтрахын тийн | сүртэй |
| Чиглэхийн тийн | сүр лүү |
| Олон тоо | сүрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүр бадраах/сүр болох/сүр далайлгах — сүрийг үзүүлэх
сүр муутай — харагдах байдал муу, цог золбоогүй, хийморьгүй
сүр оруулах — сүрийг нь ихэсгэх
сүр нэмэх — сүрийг нь ихэсгэх
сүр үзүүлэх — гадна байдлаа илүү сүртэй үзүүлэх
сүрд дарагдах — а.сүр бараатай юмны дэргэд өнгө, жавхаагүй харагдах; б.хэн нэгний хүчинд сүрдэх
сүр хүч төгөлдөр — сүр жавхаа төгс
сүр хүчээр авах — эвээр бус хүч түрэн авах
нэр сүрээ унагах — нэр хүндгүй болох
Хэлц үг
сүр яс — барын омрууны хоёр хажуугийн маханд байх сул яс
Сүлд нь бага
Сүр байдал нь бух мэт
Сүр алдаж
Сүндэр дэлдэх
Сүр бадруулж
Сүх далайх
Сүр нь арслан шиг боловч
Сүнс нь хулгана шиг жижигхэн
Сүр сүр амьсгалтай
Сүмс уух тэнхээтэй
Сүр хэсгийг тэнцүүлэн чадагч
Сүх илдийг ч уяруулж чадна
Зүйр цэцэн үг
Сүр нь барс шиг
Сүнс нь туулай шиг
Сүр хишгийг тэнцүүлэн чадагч сүх илдийг ч уяруулж чадна
Хоршоо үг
сүр жавхаа — сүр хүчин төгөлдөр байдал, цог жавхлан
сүр жавхлан — цог золбоо
бараа сүр — а.гадаад байдал; б.юмны алсаас үзэгдэх байдал
эрх сүр — эрх мэдэлтэй болоод бараа ихтэй байдал
омог сүр — ааг, хор шар болоод сүр бараа
нэр сүр — нэр төр болоод сүр сүлд
үзэсгэлэн сүр — үзэмжтэй сайхан төдийгүй сүрлэг
сүр хүч — а.цог жавхаа, чадал; б.шилж. эрх мэдэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.