сүсэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашинСэтгэлээ ариусган, гэгээрэхийн дээд туйлд хүрэх гэсэн итгэл үнэмшил, батад итгэсэн санаа, шашны ёсны бишрэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сүсэг |
|---|---|
| Харьяалахын тийн | сүсгийн |
| Заахын тийн | сүсгийг |
| Өгөх орших тийн | сүсэгт |
| Гарахын тийн | сүсгээс |
| Үйлдэхийн тийн | сүсгээр |
| Хамтрахын тийн | сүсэгтэй |
| Чиглэхийн тийн | сүсэг рүү |
| Олон тоо | сүсгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сүсэг төрөх — тухайн зүйлд батад итгэсэн үнэмшил төрөх
мухар сүсэг — мухар сохроор итгэх итгэл
Хэлц үг
Үсэг бичгээр гэгээрдэг
Сүсэг бишрэлээр мунхардаг
Цөс зориг нийлээд сүр сүлдийн үйл гүйцнэ
Сүсэг бишрэл нийлээд шүтээн тахилгын үйл гүйцнэ
Шавиа эрдэмд сургахаас сүйтгэх нь их
Сүсэг бишрэл үүсгэхээс сэжиг төрүүлэх нь их
Шөнө урт бол зүүд олон
Сүсэг олон бол зовлон олон
Зүйр цэцэн үг
Сүсэг байвал бурхан холгүй
Сүх байвал түлээ холгүй
Сүсгээс бурхан
Сэжигээс чөтгөр
Сүсэггүй хүн сүмд ирэхгүй
Хоршоо үг
сүсэг бишрэл — бурхан болоод байгалийн элдэв үзэгдэлд батад итгэсэн үнэмшил
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.