сөл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Намрын улиралд ногооноороо байгаа ургамал, ногоо, ногооны шим
- 1.ургамалБалчиг газарт бут бутаар ургадаг, олны адил иштэй, алтан харгана шиг нарийн, нимгэн навчтай нэгэн зүйл өвс;
- 2.ургамалХадны харгай ургасан газар зэллэн чулуунд наалдаж ургадаг, бор үзэмтэй адил үртэй нэгэн зүйл өвс.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | сөл |
|---|---|
| Харьяалахын тийн | сөлийн |
| Заахын тийн | сөлийг |
| Өгөх орших тийн | сөлд |
| Гарахын тийн | сөлөөс |
| Үйлдэхийн тийн | сөлөөр |
| Хамтрахын тийн | сөлтэй |
| Чиглэхийн тийн | сөл лүү |
| Олон тоо | сөлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
сөл буух — намар өвс хагдрахад шим нь угандаа хурах
сөл буурах — намар болж өвс гандаж эхлэх
сөл буцах — намар болж өвс гандах
сөл тасрах — а.намрын сүүл болж өвс ногоо хувхайрах; б.шилж. тамир тасрах
сөл дагах — сөл хөөх
сөл хөөх — намрын улиралд мал өвсний шимтэйг нь эрж идэшлэх
Хэлц үг
сөлийг нь таслах — ихэд шулан мөлжиж юу үгүй болгох
Зүйр цэцэн үг
Насны залууд
Ногооны сөлтэйд
Хоршоо үг
сөл шим — шим шүлт
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.